Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Улаангом хотын агаарын чанарын 2-р 10 хоногийн тойм


Улаангом хотын агаарын чанарын тойм
/2020 оны 01-р сарын 17-оос 01 сарын 31-ний өдрийг хүртэлх 10 хоногт/
Улаангом хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /РМ2.5, РМ10, нийт тоос/-ын агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын Улаангом 01 харуулын хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд : Агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 20 мкг/м3, хамгийн их нь 66 мкг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 26 мкг/м3, хамгийн их нь 40 мкг/м3, агаарын чанарын стандарт /MNS 4585:2016/ дахь хүлцэх агууламжаас хэтрээгүй хэвийн хэмжээнд байлаа.
РМ2.5, РМ10 микрометр болон нийт тоосонцорын хэмжилтийг энэ 10 хоногт 24 цагаар 2 удаа хийсэн. Хэмжилтийн дүнгээс үзвэл: РМ2.5 тоосонцорын дундаж агууламж 134 мкг/м3, их агууламж нь 148 мкг/м3, РМ10 тоосонцорын дундаж агууламж 150 мкг/м3, их агууламж нь 164 мкг/м3, нийт тоосонцорын дундаж агууламж 137 мкг/м3, их агууламж нь 150 мкг/м3 байлаа. Агаарын чанарын стандарт /MNS 4585:2016/ дахь хүлцэх агууламжаас ажиглалтын хугацаанд РМ2.5 тоосонцор 2.4-2.9 дахин, РМ10 тоосонцор 1.3-1.6 дахин давсан байна.
Өмнөх 10 хоногтой харьцуулахад: Хүхэрлэг хийн дундаж агууламж 2 дахин, их агууламж нь бага зэрэг нэмэгдсэн ба азотын давхар ислийн агууламж өмнөх хэмжээнд байлаа. Тоосны агууламж өмнөх 10 хоногоос 1.4 дахин ихэссэн байна.
Тойм бичсэн УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Г.Оюунчимэг
2020.02.03
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Улаангом хотын агаарын чанарын 2-р 10 хоногийн тойм | 2020-02-03 | 2021-04-11 | 330 |
Улаангом хотын агаарын чанарын 10 хоногийн тойм | 2020-01-17 | 2021-04-11 | 376 |
Улаангом хотын өнгөрсөн 10 хоногийн агаарын чанарын төлөв 30-12 | 2018-05-14 | 2021-04-07 | 746 |