Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2023-06-04 18:30:07

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 11 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хархираа-Тариалан, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Увс нуур-Давст хяналт-шинжилгээний цэгээс нийт 4 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2022 оны 11 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хархираа-Тариалан

   

0.5

0.09

0.002

0.003

2

Тэс-Тэс

   

1.1

0.06

0.002

0.011

3

Боршоо-Боршоо

   

1.2

0.07

0.001

0.009

4

Увс нуур-Давст

   

14.0

0.71

0.002

0.016

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын ус аливаа үзүүлэлтээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас 1.4 дахин, фтор /F/-ын агууламж 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-ээр их байлаа.

Дүгнэлт:  Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хархираа-Тариалан, Тэс-Тэс, Боршоо-Боршоо хяналт-шинжилгээний цэгийн дээжүүд MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, Увс нуур Давст хяналт шинжилгээний цэгийн орчим  эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ