Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 03 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хяргас нуур-Хар тэрмис, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгээс нийт 4 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 03 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Тэс-Тэс |
1.1 |
0.04 |
0.004 |
0.007 |
||
2 |
Увс нуур-Давст |
17.5 |
0.89 |
0.002 |
0.015 |
||
3 |
Хяргас нуур-Хар тэрмис |
14.3 |
0.91 |
0.002 |
0.068 |
||
4 |
Хархираа-Тариалан |
1.1 |
0.20 |
0.003 |
0.004 |
||
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын ус аливаа үзүүлэлтээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас 1.8 дахин, фтор /F/-ын агууламж 1.6 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 17.5 мгО/л буюу ХА-аас 7.5 мгО/л-ээр их, Хяргас нуур-Хар тэрмисийн орчимд усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас 1.8 дахин, фтор /F/-ын агууламж 2.2 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.3 мгО/л буюу ХА-аас 4.3 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Тэс-Тэс, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгийн дээжүүд MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ