Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 7 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Чигж-Өндөрхангай, Намир-Хар ус, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Хархираа-Тариалан, Билүү-Хяргас, Баруунтуруун-Баруунтуруун, Түргэн-Түргэн, Тэс-Тэс, Хангилцаг-Цагаанхайрхан, Боршоо-Боршоо, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Хяргас нуур-Хартэрмис хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 7 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг- Сагил |
|
|
0.6 |
0.25 |
0.003 |
0.012 |
2 |
Торхилог-Давст |
|
|
0.9 |
0.27 |
0.001 |
0.031 |
3 |
Хандгайт-Давст |
|
|
3.7 |
0.02 |
0.001 |
0.009 |
4 |
Увс нуур – Давст |
|
|
14.0 |
1.29 |
0.001 |
0.011 |
5 |
Чигж-Өндөрхангай |
|
|
2.8 |
0.06 |
0.005 |
0.002 |
6 |
Намир-Хар ус |
|
|
1.7 |
0.38 |
0.018 |
0.054 |
7 |
Гэдрэг-Малчин |
|
|
2.5 |
0.21 |
0.012 |
0.049 |
8 |
Сагил-Сагил |
|
|
2.5 |
0.11 |
0.002 |
0.014 |
9 |
Хархираа–Тариалан |
|
|
0.5 |
0.21 |
0.008 |
0.033 |
10 |
Билүү-Хяргас |
|
|
3.9 |
0.07 |
0.002 |
0.011 |
11 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
3.1 |
0.07 |
0.005 |
0.004 |
12 |
Түргэн-Түргэн |
|
|
1.4 |
0.09 |
0.004 |
0.011 |
13 |
Тэс-Тэс |
|
|
1.9 |
0.05 |
0.017 |
0.001 |
14 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
1.4 |
0.11 |
0.001 |
0.006 |
15 |
Боршоо-Боршоо |
|
|
2.2 |
0.10 |
0.001 |
0.016 |
16 |
Гашуун-Улаангом /дээд/ |
7.64 |
1.72 |
0.8 |
0.13 |
0.003 |
0.012 |
17 |
Гашуун-Улаангом /доод/ |
7.02 |
2.81 |
1.9 |
1.55 |
0.006 |
0.103 |
18 |
Увс нуур-Улаангом |
7.33 |
2.65 |
15.6 |
0.88 |
0.001 |
0.009 |
19 |
Хяргас нуур-Хартэрмис |
|
|
7.0 |
0.66 |
0.001 |
0.007 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан ба Гашуун доод цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 3.1 дахин, фосфат /РО4/-ын агууламж ялимгүй, 6 валенттай хромын агууламж бага зэрэг, Билүү-Хяргас, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, Хангилцаг-Цагаанхайрхан хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.3 дахин давсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Улаангом, Хяргас нуур-Хартэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Увс нуур - Улаангомын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.6 мгО/л буюу ХА-аас 1.6 дахин, марганец /Mn/-ийн агууламж нилээд өндөр буюу ХА-аас 3.9 дахин, Давстын орчимд усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.6 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-р их, Хяргас нуур-Хартэрмисийн орчимд фтор /F/-ын агууламж ХА-аас 2.1 дахин, аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 1.3 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Намир-Хар ус, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Хархираа-Тариалан, Баруунтуруун-Баруунтуруун, Түргэн-Түргэн, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Гашуун-Улаангом /дээд/ хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Чигж-Өндөрхангай, Хангилцаг-Цагаанхайрхан хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот, фосфат, хромын агууламж, Увс нуур Улаангом, Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ