Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 10 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2024 оны 10 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Тэс-Тэс, Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Сагил-Сагил, Билүү-Хяргас, Түргэн-Түргэн, Хархираа-Тариалан, Хангилцаг-Цагаанхайрхан, Боршоо-Боршоо, Намир-Хар ус, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/ хяналт-шинжилгээний 17 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 10 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг- Сагил |
|
|
1.6 |
0.07 |
0.011 |
0.006 |
2 |
Тэс-Тэс |
|
|
1.9 |
0.11 |
0.015 |
0.002 |
3 |
Чигж-Өндөрхангай |
|
|
4.6 |
0.47 |
0.003 |
0.002 |
4 |
Гэдрэг-Малчин |
|
|
0.9 |
0.06 |
0.008 |
0.012 |
5 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
2.0 |
0.02 |
0.002 |
0.002 |
6 |
Сагил-Сагил |
|
|
1.3 |
0.16 |
0.004 |
0.003 |
7 |
Билүү-Хяргас |
|
|
5.0 |
0.17 |
0.002 |
0.004 |
8 |
Түргэн-Түргэн |
|
|
0.8 |
0.06 |
0.004 |
0.005 |
9 |
Хархираа-Тариалан |
|
|
1.9 |
0.09 |
0.001 |
0.004 |
10 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
2.4 |
0.05 |
0.002 |
0.005 |
11 |
Боршоо-Боршоо |
|
|
0.9 |
0.09 |
0.004 |
0.010 |
12 |
Намир-Хар ус |
|
|
1.3 |
0.21 |
0.012 |
0.025 |
13 |
Торхилог-Давст |
|
|
0.6 |
0.08 |
0.001 |
0.006 |
14 |
Хандгайт-Давст |
|
|
2.4 |
0.08 |
0.002 |
0.009 |
15 |
Увс нуур – Давст |
|
|
23.6 |
1.78 |
0.005 |
0.017 |
16 |
Гашуун-Улаангом /дээд/ |
8.95 |
2.51 |
0.8 |
0.04 |
0.003 |
0.005 |
17 |
Гашуун-Улаангом /доод/ |
9.11 |
2.04 |
0.9 |
0.34 |
0.009 |
0.014 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байлаа. Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 126.4 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 214.4 мгО/л буюу ХА-аас 2.1 дахин, Хангилцаг гол Цагаанхайрхан хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 135.0 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 133.2 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин их байсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Давстын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 3.6 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 23.6 мгО/л буюу ХА-аас 2.4 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2024 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Тэс-Тэс, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Сагил-Сагил, Түргэн-Түргэн, Хархираа-Тариалан, Боршоо-Боршоо, Намир-Хар ус, Торхилог-Давст, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/ хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Хангилцаг-Цагаанхайрхан, Хандгайт-Давст цэгийн орчим сульфат, Увс нуур Давст хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ