Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 08 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2024 оны 08 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Торхилог-Давст, Увс нуур-Давст, Гэдрэг – Малчин, Билүү-Хяргас, Баруунтуруун-Баруунтуруун, Тэс-Тэс, Түргэн-Түргэн, Хангилцаг-Цагаанхайрхан, Сагил-Сагил, Намир-Хар ус, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Увс нуур-Улаангом, Боршоо-Боршоо хяналт-шинжилгээний 17 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 08 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг-Сагил |
|
|
1.1 |
0.24 |
0.018 |
0.038 |
2 |
Чигж-Өндөрхангай |
|
|
3.1 |
0.12 |
0.003 |
0.008 |
3 |
Хандгайт-Давст |
|
|
2.2 |
0.08 |
0.001 |
0.009 |
4 |
Торхилог -Давст |
|
|
0.9 |
0.12 |
0.004 |
0.015 |
5 |
Увс нуур-Давст |
|
|
14.1 |
1.15 |
0.001 |
0.011 |
6 |
Гэдрэг-Малчин |
|
|
0.8 |
0.11 |
0.011 |
0.028 |
7 |
Билүү-Хяргас |
|
|
3.6 |
0.22 |
0.003 |
0.008 |
8 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
2.2 |
0.09 |
0.003 |
0.004 |
9 |
Тэс-Тэс |
|
|
0.5 |
0.06 |
0.007 |
0.005 |
10 |
Түргэн-Түргэн |
|
|
0.8 |
0.15 |
0.009 |
0.016 |
11 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
2.2 |
0.03 |
0.002 |
0.004 |
12 |
Сагил-Сагил |
|
|
0.5 |
0.05 |
0.001 |
0.005 |
13 |
Намир -Хар ус |
|
|
1.6 |
0.50 |
0.028 |
0.080 |
14 |
Гашуун /дээд/ |
8.32 |
1.73 |
1.3 |
0.17 |
0.007 |
0.012 |
15 |
Гашуун /доод/ |
8.01 |
2.04 |
1.1 |
0.42 |
0.007 |
0.026 |
16 |
Увс нуур-Улаангом |
7.85 |
2.20 |
13.3 |
1.22 |
0.003 |
0.011 |
17 |
Боршоо-Боршоо |
|
|
1.9 |
0.20 |
0.007 |
0.011 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байлаа. Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.2 дахин, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.3 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгүүдээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 2.3 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.1 мгО/л буюу ХА-аас 1.4 мгО/л-ээр их, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, Увс нуур Улаангом хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 2.4 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 13.3 мгО/л буюу ХА-аас 1.3 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас 5.9 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2024 оны 08 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Торхилог-Давст, Гэдрэг – Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Тэс-Тэс, Түргэн-Түргэн, Хангилцаг-Цагаанхайрхан, Сагил-Сагил, Намир-Хар ус, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Боршоо-Боршоо хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат, Увс нуур – Давст, Улаангом хяналт шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фтор, перманганатын исэлдэх чанар марганецийн бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ