Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 04 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 04 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Чигж-Өндөрхангай, Түргэн-Түргэн, Хархираа-Тариалан, Сагил-Сагил, Намир-Хар ус, Баруунтуруун-Баруунтуруун, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 04 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг - Сагил |
|
|
1.4 |
0.12 |
0.006 |
0.011 |
2 |
Тэс-Тэс |
|
|
1.9 |
0.12 |
0.003 |
0.006 |
3 |
Боршоо - Боршоо |
|
|
1.2 |
0.30 |
0.007 |
0.007 |
4 |
Чигж - Өндөрхангай |
|
|
13.3 |
0.41 |
0.036 |
0.038 |
5 |
Түргэн -Түргэн |
|
|
1.1 |
0.14 |
0.011 |
0.014 |
6 |
Хархираа- Тариалан |
|
|
1.2 |
0.10 |
0.006 |
0.006 |
7 |
Сагил - Сагил |
|
|
2.2 |
0.25 |
0.007 |
0.018 |
8 |
Намир - Хар-Ус |
|
|
20.3 |
0.55 |
0.021 |
0.096 |
9 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
10.3 |
0.34 |
0.006 |
0.016 |
10 |
Хангилцаг - Цагаанхайрхан |
|
|
11.2 |
0.41 |
0.009 |
0.064 |
11 |
Гашуун /дээд/ |
7.02 |
2.50 |
2.8 |
0.33 |
0.014 |
0.058 |
12 |
Гашуун /доод/ |
7.49 |
2.50 |
3.0 |
0.80 |
0.021 |
0.108 |
13 |
Торхилог - Давст |
|
|
1.2 |
0.10 |
0.001 |
0.016 |
14 |
Хандгайт- Давст |
|
|
10.6 |
0.43 |
0.010 |
0.074 |
15 |
Увс нуур-Давст |
|
|
17.2 |
3.23 |
0.004 |
0.028 |
16 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
13.3 |
0.67 |
0.010 |
0.067 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан ба доод цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, нитритийн азот /NО2/ , фосфат /РО4/, 6 валенттай хром /Cr6+/-ын агууламж бага зэрэг, Хангилцаг-Цагаанхайрхан цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 2.2 дахин, перманганатын исэлдэх чанарын агууламж 1.2 мг/л-ээр их, Чигж гол Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 2.3 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 1.3 мг/л-ээр их, нитритийн азот /NО2/-ын агууламж 1.8 дахин, Намир гол Хар-Ус цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.1 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 2.0 дахин, нитритийн азот /NО2/-ын агууламж ялимгүй, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.4 дахин, Хандгайт гол Давст цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 166.3 мгО/л буюу ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж ХА-аас 1.1 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.9 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.3 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 1.3 дахин, Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж нилээд өндөр ХА-аас 6.5 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж ХА-аас 1.7 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2023 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хариг-Сагил, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Түргэн-Түргэн, Хархираа-Тариалан, Сагил-Сагил, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун /дээд/, Торхилог-Давст хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Чигж-Өндөрхангай, Намир-Хар ус, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун /доод/, Хандгайт-Давст цэгийн орчим сульфатын агууламж, аммонийн азот, нитритийн азот, 6 валенттай хромын агууламж, перманганатын исэлдэх чанарын агууламж, Увс нуур-Давст, Хяргас нуурын усан дахь аммони, фтор, перманганатын исэлдэх чанарын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ