Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2019 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 8 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Тэс-Тэс, Сагил-Сагил, Билүү-Хяргас, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 8 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг-Сагил |
|
|
1.7 |
0.25 |
0.002 |
0.033 |
2 |
Чигж -Өндөрхангай |
|
|
2.6 |
0.10 |
0.006 |
0.009 |
3 |
Гэдрэг-Малчин |
|
|
6.3 |
0.20 |
0.020 |
0.032 |
4 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
1.1 |
0.04 |
0.001 |
0.010 |
5 |
Гашуун /дээд/ |
7.25 |
1.51 |
3.3 |
0.37 |
0.012 |
0.043 |
6 |
Гашуун /доод/ |
6.80 |
1.67 |
3.8 |
0.27 |
0.027 |
0.043 |
7 |
Увс нуур-Улаангом |
6.95 |
1.97 |
11.3 |
0.88 |
0.001 |
0.012 |
8 |
Тэс-Тэс |
|
|
3.8 |
0.11 |
0.005 |
0.014 |
9 |
Сагил-Сагил |
|
|
3.3 |
0.06 |
0.001 |
0.007 |
10 |
Билүү-Хяргас |
|
|
4.8 |
0.11 |
0.004 |
0.018 |
11 |
Торхилог –Давст |
|
|
1.7 |
0.18 |
0.004 |
0.030 |
12 |
Хандгайт-Давст |
|
|
3.9 |
0.07 |
0.001 |
0.025 |
13 |
Увс нуур-Давст |
|
|
12.1 |
0.32 |
0.002 |
0.023 |
14 |
Түргэн -Түргэн |
|
|
2.6 |
0.05 |
0.002 |
0.017 |
15 |
Боршоо-Боршоо |
4.8 |
0.08 |
0.001 |
0.015 |
||
16 |
Намир -Хар ус |
1.8 |
0.85 |
0.047 |
0.204 |
||
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Гашуун гол доод цэгийн орчим нитритийн азотын агууламж ХА-с ялимгүй ихэссэн байна. Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 112.9 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин, Намир-Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азот /NО2/-ын бохирдол ХА-аас 2.4 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, эрдэс фосфор /РО4/-ын агууламж ХА-аас 2 дахин давж бохирдсоноос бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур - Давст, Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур-Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.3 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, манган /Mn/-ы агууламж нилээд өндөр буюу ХА-аас 7.2 дахин, Давстын орчимд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.1 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хариг-Сагил, Чигж-Өндөрхангай, Гэдрэг-Малчин, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Увс нуур-Улаангом, Тэс-Тэс, Сагил-Сагил, Билүү-Хяргас, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Гашуун-Улаангом /доод/ цэгийн орчим нитритийн азот, Намир-Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн болон аммонийн азот, фосфорын агууламж, Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ