Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2022-10-04 02:48:45

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2022 ОНЫ 7 ДУГААР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 7 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Чигж-Өндөрхангай, Намир-Хар ус, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Хархираа-Тариалан, Билүү-Хяргас, Баруунтуруун-Баруунтуруун, Түргэн-Түргэн, Тэс-Тэс, Хангилцаг-Цагаанхайрхан, Боршоо-Боршоо, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Хяргас нуур-Хартэрмис хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2022 оны 7 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хариг- Сагил

 

 

0.6

0.25

0.003

0.012

2

Торхилог-Давст

 

 

0.9

0.27

0.001

0.031

3

Хандгайт-Давст

 

 

3.7

0.02

0.001

0.009

4

Увс нуур – Давст

 

 

14.0

1.29

0.001

0.011

5

Чигж-Өндөрхангай

 

 

2.8

0.06

0.005

0.002

6

Намир-Хар ус

 

 

1.7

0.38

0.018

0.054

7

Гэдрэг-Малчин

 

 

2.5

0.21

0.012

0.049

8

Сагил-Сагил

 

 

2.5

0.11

0.002

0.014

9

Хархираа–Тариалан

 

 

0.5

0.21

0.008

0.033

10

Билүү-Хяргас

 

 

3.9

0.07

0.002

0.011

11

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

3.1

0.07

0.005

0.004

12

Түргэн-Түргэн

 

 

1.4

0.09

0.004

0.011

13

Тэс-Тэс

 

 

1.9

0.05

0.017

0.001

14

Хангилцаг-Цагаанхайрхан

 

 

1.4

0.11

0.001

0.006

15

Боршоо-Боршоо

 

 

2.2

0.10

0.001

0.016

16

Гашуун-Улаангом /дээд/

7.64

1.72

0.8

0.13

0.003

0.012

17

Гашуун-Улаангом /доод/

7.02

2.81

1.9

1.55

0.006

0.103

18

Увс нуур-Улаангом

7.33

2.65

15.6

0.88

0.001

0.009

19

Хяргас нуур-Хартэрмис

 

 

7.0

0.66

0.001

0.007

 

MNS 4586-98

6

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

      Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан  ба Гашуун доод цэгийн орчим аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 3.1 дахин, фосфат /РО4/-ын агууламж ялимгүй, 6 валенттай хромын агууламж бага зэрэг, Билүү-Хяргас,  Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, Хангилцаг-Цагаанхайрхан  хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.3 дахин давсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур-Давст, Улаангом,  Хяргас нуур-Хартэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Увс нуур - Улаангомын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж  ХА-аас 1.8 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.6 мгО/л буюу ХА-аас 1.6 дахин, марганец /Mn/-ийн агууламж нилээд өндөр буюу ХА-аас 3.9 дахин, Давстын орчимд усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж  ХА-аас 2.6 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-р их, Хяргас нуур-Хартэрмисийн орчимд фтор /F/-ын агууламж ХА-аас 2.1 дахин,  аммонийн азот /NН4/-ын агууламж  ХА-аас 1.3 дахин их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Намир-Хар ус, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Хархираа-Тариалан, Баруунтуруун-Баруунтуруун, Түргэн-Түргэн, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Гашуун-Улаангом /дээд/ хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Чигж-Өндөрхангай,  Хангилцаг-Цагаанхайрхан хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот, фосфат, хромын агууламж,  Увс нуур  Улаангом,  Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм 2022-09-12 1970-01-01 17
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 06 сарын усны чанарын тойм 2022-07-08 1970-01-01 115
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 119
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 04 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 116
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 05 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 112
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 11 сарын усны чанарын төлөв 2020-01-03 1970-01-01 981
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 10 сарын усны чанарын тойм 2019-11-05 1970-01-01 869
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 09 сарын усны чанарын төлөв 2019-10-04 1970-01-01 963
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв 2019-09-11 1970-01-01 626
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв 2019-08-07 1970-01-01 543
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 546
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 572
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 518
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 533