Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-11 11:47:35

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 04 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чигж-Өндөрхангай, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, Сагил-Сагил, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Намир-Хар ус, Хариг-Сагил  хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2019 оны 04 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Чигж -Өндөрхангай

 

 

7.6

0.35

0.214

0.096

2

Тэс-Тэс

 

 

0.9

0.08

0.008

0.005

3

Боршоо-Боршоо

 

 

2.7

0.11

0.001

0.018

4

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

6.0

0.21

0.003

0.006

5

Хархираа-Тариалан

 

 

1.7

0.21

0.004

0.011

6

Хяргас нуур-Хар тэрмис

 

 

9.1

0.49

0.002

0.009

7

Сагил-Сагил

 

 

4.4

0.23

0.010

0.049

8

Хангилцаг-Цагаанхайрхан

 

 

4.8

0.14

0.004

0.017

9

Гашуун /дээд/

8.76

2.72

2.4

0.13

0.010

0.021

10

Гашуун /доод/

8.46

2.72

2.6

0.65

0.010

0.142

11

Торхилог -Давст

 

 

2.3

0.04

0.001

0.015

12

Хандгайт-Давст

 

 

2.1

0.13

0.002

0.013

13

Увс нуур-Давст

 

 

9.1

0.31

0.004

0.011

14

Түргэн -Түргэн

 

 

2.7

0.09

0.002

0.012

15

Намир -Хар ус

 

 

3.9

0.32

0.041

0.042

16

Хариг-Сагил

 

 

1.7

0.10

0.002

0.053

 

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 105.0-212.2 мгО/л буюу ХА-аас 1.0-2.1 дахин давж, Чигж гол Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азот /NО2/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 10.6 дахин, усны хатуулаг 8.14 мг-экв/л буюу ХА-аас 1.2 Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот /NH­4/-ын агууламж бага зэрэг ихсэж, ХА-аас 1.3 дахин их, фосфат /РО4/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, хром /Cr6+/-ын агууламж 0.013 мг/л буюу ХА-аас бага зэрэг давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, Хяргас нуур-Хар тэрмис  хяналт-шинжилгээний цэгийн орчим  фтор /F/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 2.2 дахин их байлаа.

Дүгнэлт, Увс аймгийн гадаргын усны 2019 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, Сагил-Сагил, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун /дээд/, Торхилог-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Хариг-Сагил хяналт-шинжилгээний цэгүүдийн гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун /доод/ хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фосфор, хромын агууламж, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим усны хатуулаг, нитритийн азот,   Увс нуур, Хяргас нуурын усан дахь фторын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

                                        БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ