Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Улаангом сумын 2022 оны хөрсний чанар

Шинэчлэгдсэн: 2024-03-28 16:17:55

Улаангом хотын 2022 оны хөрсний тойм

2022 онд Улаангом хотын 16 цэгийн хөрсний дээжинд кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлын шинжилгээ хийгдсэн.

Шинжилгээний дүнгээс үзэхэд: Хөрсний чанарын шинжилгээгээр хлорын дундаж агууламж 0.5 мг/кг,  кадмийн дундаж агууламж 0.0 мг/кг, хартугалганы дундаж агууламж 33.5 мг/кг, мөнгөн усны дундаж агууламж 0.3 мг/кг, бромын дундаж агууламж 1.8 мг/кг, хромын дундаж агууламж 3.6 мг/кг, цайрын дундаж агууламж 304.4 мг/кг, зэсийн дундаж агууламж 26.9 мг/кг, кобальтын дундаж агууламж 30.8 мг/кг, стронцийн дундаж агууламж 344.6 мг/кг, рубидийн дундаж агууламж 115.6 мг/кг, цирконий дундаж агууламж 268.2 мг/кг  буюу MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Цайр /Zn/-ын агууламж  Эрчим хүчний үйлдвэрийн баруун тал -1.2 дахин, Эмнэлгийн урд тал-1.1 дахин, Гурилын үйлдвэрийн засмал замын урд тал -3.0 дахин, Модны үйлдвэрийн зүүн тал -1.1 дахин, Чацарганы аж ахуйн зүүн тал- 1.6  дахин давсан ба бусад үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй цэвэр байлаа.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Улаангом сумын 2020 оны хөрсний чанар 2023-05-05 1970-01-01 113
Улаангом хотын 2016 оны хөрсний тойм 2016-10-17 1970-01-01 1849