Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2018 оны 08 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-25 05:16:20

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2018 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТОЙМ

  1. Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2018 оны 8 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хандгайт-Давст, Торхилог-Давст,  Баруунтуруун-Баруунтуруун,  Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Сагил-Сагил, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2018 оны 8 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хариг-Сагил

 

 

0.9

0.07

0.001

0.012

2

Гэдрэг-Малчин

 

 

1.6

0.08

0.006

0.006

3

Чигж -Өндөрхангай

 

 

1.8

0.16

0.001

0.004

4

Билүү-Хяргас

 

 

4.5

0.04

0.003

0.008

5

Тэс-Тэс

 

 

1.8

0.17

0.002

0.005

6

Увс нуур-Давст

 

 

9.1

0.86

0.003

0.007

7

Хандгайт-Давст

 

 

5.5

0.25

0.003

0.005

8

Торхилог -Давст

 

 

0.9

0.03

0.002

0.003

9

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

3.8

0.14

0.002

0.004

10

Гашуун /дээд/

8.15

2.87

1.4

0.13

0.008

0.023

11

Гашуун /доод/

8.76

3.02

2.0

0.13

0.012

0.022

12

Увс нуур-Улаангом

6.64

3.32

10.5

0.92

0.001

0.007

13

Сагил-Сагил

   

3.0

0.09

0.002

0.011

14

Түргэн -Түргэн

 

 

0.9

0.01

0.002

0.006

15

Боршоо-Боршоо

 

 

2.1

0.05

0.003

0.010

16

Намир -Хар ус

 

 

1.7

0.49

0.025

0.117

 

MNS 4586-98

6

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 166.8 мгО/л буюу ХА-аас 1.7 дахин, Хандгайт-Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 153.7 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин, Намир-Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азот /NО2/-ын бохирдол ХА-аас бага зэрэ, эрдэс фосфор /РО4/-ын агууламж ХА-аас 1.2 дахин давж бохирдсоноос бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур - Давст, Увс нуур-Улаангом  хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур-Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим бага зэрэг алдагдсан ба перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 10.5 мгО/л буюу ХА-аас ялимгүй ихсэж, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.8 дахин их,  фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин, манган /Mn/-ы агууламж нилээд өндөр буюу ХА-аас 7.7 дахин, Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин  их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2018 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хариг-Сагил, Гэдрэг-Малчин, Чигж-Өндөрхангай, Тэс-Тэс, Торхилог-Давст, Баруунтуруун-Баруунтуруун,  Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Сагил-Сагил, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо хяналт-шинжилгээний цэгээс гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Намир-Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азот, фосфорын агууламж, Билүү-Хяргас, Хандгайт-Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ