Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Цагаанхайрхан сумдын нутагт 12.0-17.0 градус, Наранбулаг, Завхан, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Хяргас, сумдын нутагт 18.0-23.0 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 24.0-29.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим, Өндөрхангай, Баруунтуруун сумдын нутагт дунджаас 1.0-2.5 градусаар дулаан, Наранбулаг, Малчин, Тэс, Өмнөговь, Завхан, Өлгий суманд 1.2-3.4градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Өмнөговь суманд 0.9 градус дулаан, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Баруунтуруун, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутагт 2.0-8.0 градус, Улаангом, Хяргас сумдын нутагт 9-14градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, шөнөдөө Тэс, Улаангом, Зүүнговь, сумдын нутагт 36.0-40.0 градус, Наранбулаг, Малчин, Өмнөговь, Завхан, Давст, Өлгий, Сагил, Хяргас сумдын нутагт 29-35градус бусад сумдын нутгаар 24-28 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутагт 8-14градус Наранбулаг, Тэс, Зүүнхангай, Цагаанхайрхан, сумдын нутагт 1.0-7.0градус хүйтэн харин Малчин, Улаангом, Баруунтуруун, Завхан сумдын нутагт 1.0-6.0градус, Өндөрхангай, Ховд Өмнөговь сумдын нутагт 10.0-17.0 градус дулаан шөнөдөө ихэнх нутагт 27-34 градус, Увс нуурын хотгороор 35-40 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд Өндөрхангай, Тэс,Завхан, Сагил, сумдын нутагт 0.0-0.4мм, Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, 1.0-1.7мм тунадас орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджийн ахиу буюу орчим, Тэс, Завхан, Сагил сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Цагаанхайрхан сумдын нутгаар түр зуур 13-19 м/с буюу хүчтэй салхилсан, бусад нутгаар салхи тогтуун байлаа.
2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хайстын шил, Хархираа Түргэний уулсаар 20,5 см-ээс их, Малчинд 25 см буюу цасны нягт 0,22г/см3, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Тариалан сумдын нутгаар 11-19 см буюу цасны нягт 0.12-0.18г/см3, Наранбулаг, Тэс, Давст, Сагил, Түргэн сумдын нутгаар 5-9 см буюу цасны нягт 0,10-0,15г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 0-4 см тарлан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт салхи шуурга бага, цаг агаар тогтуун байсан.
- МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж мөн бог мал төллөж байна.
- Улаангом, Баруунтурун, Давст, Завхан, Зүүнговь, Өлгий, Өндөрхангай, Тэс, Хяргас сумдын нутгаар нийт 375 толгой мал хорогдсон байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар