Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж ихэнх нутагт 15.0-29.0 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 29.5-33.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба дунджаас 0.2-5.9 градусаар дулаан, Ховд, Өмнөговь, Өлгий суманд 1.1-2.3 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт 6.0-11.0 градус, Наранбулаг, Малчин, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий,сумдын нутгаар 12.0-18.0 градус, бусад нутгаар 20.0-24.5 градус хүйтэн, шөнөдөө Зүүнговь суманд 41градус, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил сумдын нутагт 34-39 градус, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас сумдын нутгаар 30-33 градус, бусад нутагт 25-29 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Өлгий, Сагил 20-24 градус хүйтэн, Өндөрхангай суманд 6 градус дулаан, бусад нутагт 5-17 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 30-38 градус, Увс нуурын хотгороор 39-43 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд 0.0-1.4 мм, Наранбулаг, Ховд, Улаангом, Баруунтуруун, Өлгий, Хяргас сумдад 0.0-0.7мм, Давст суманд 1.4 мм орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал олон жилийн дунджаас бага, Давст сумын нутгаар дунджаас ахиу байлаа.
Салхины их хурд Өндөрхангай сумын нутгаар түр зуур 12м/с буюу хүчтэй салхилсан ба бусад нутгаар салхи тогтуун байлаа.
1 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20,1 см-ээс их, Малчинд 25 см буюу цасны нягт 0,22г/см3, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Тариалан сумдын нутгаар 11-20 см буюу цасны нягт 0,12-0,17г/см3, Улаангом, Тэс,Сагил, Түргэн сумдын нутгаар 5-10 см буюу цасны нягт 0,09-0,11г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-4 см тарлан цастай, Зүүнхангай сумдын нутгаар цасгүй (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт агаарын температур ихэнхи нутгаар олон жилийн дунджаас орчим буюу дулаан , салхи шуурга бага, цаг агаар тогтуун байлаа.
- МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.