Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт 14.0-19.0 градус, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас нутагт 20.0-25.0 градус,Бусад нутгаар 26.0-30.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт дунджаас 1.1-7.6 градусаар дулаан буюу орчим байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Өмнөговь сумдын нутагт 3.0-7.5 градус, Наранбулаг, Малчин, Ховд, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан, сумдын нутгаар 10.0-16.5 градус, бусад нутгаар 17.0-22.0 градус хүйтэн, шөнөдөө Зүүнговь суманд 39.5 градус, Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, сумдын нутагт 34-39 градус, Ховд, Улаангом, Өмнөговь, Завхан, Өлгий,Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 30-33 градус, бусад нутагт 24-29 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Өндөрхангай, Өмнөговь сумдын нутагт 0.0-7.0 градус дулаан, Улаангом, Зүүнговь, Давст, Өлгий, Сагиль Хяргас сумдын нутагт 15-21 градус хүйтэн, бусад нутагт 1-14 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 29-38 градус, Увс нуурын хотгороор 39-42 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 50 гаруй хувьд 0.0-1.1 мм, Наранбулаг, Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Сагил,Түргэн, Хяргас Цагаанхайрхан, сумдад 0.0-0.3мм, Давст суманд 1.1 мм орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал олон жилийн дунджаас Давст, Түргэн сумдын нутгаар дунджаас ахиу бусад сумдын нутгаар бага байлаа.
Салхины их хурд Өндөрхангай, Наранбулаг сумдын нутгаар 10-12м/с буюу хүчтэй салхилсан ба бусад нутгаар салхи тогтуун байлаа.
1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20.1 см-ээс их, Малчинд 24 см буюу цасны нягт 0,22г/см3, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Тариалан сумдын нутгаар 11-20 см буюу цасны нягт 0.12-0.17г/см3, Улаангом, Тэс, Сагил, Түргэн сумдын нутгаар 6-10 см буюу цасны нягт 0,09-0,11г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-4 см тарлан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт агаарын температур ихэнхи нутгаар олон жилийн дунджаас орчим буюу дулаан , салхи шуурга бага, цаг агаар тогтуун байлаа.
- МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.