Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ТАВ ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өндөрхангай, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар агаарын дундаж температур 9 – 14 градус, Наранбулаг, Завхан, Зүүнговь, Давст сумдын нутгаар агаарын дундаж температур 15 - 20 градус дулаан байв.
Агаарт хамгийн их температур Өндөрхангай, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Сагил, Цагаанхайрхан сумуудын нутгаар 19-24 градус, бусад сумдын нутгаар 25-30градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн байсан.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур Тэс, Улаангом, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Хяргас нутгаар 20-25 градус. Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнхангай, Түргэн, Цагаанхайрхан сумдад 14-19 градус дулаан байв.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Улаангом, Наранбулаг, Тэс, Бауруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Өлгий сумын нутгаар 50-55 градус дулаан, Өндөрхангай, Малчин, Ховд, Бөхмөрөн, Сагил,Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Зүүнхангай 44-49 градус дулаан байсан.
хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 0-9 градус хүйтэн байсан.
Хур тунадас (Precipitаtion): Хамгийн их хур тунадас Бөхмөрөн суманд 13,0мм, орсон. Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 0.0-7.3мм хур тунадас орсон, бусад нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт хамгийн их салхи Малчин, Завхан суманд 28 м/с, Өндөрхангай, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Сагил сумдын нутгаар салхины хурд 20-24 м/с, Наранбулаг, Тэс, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Түргэн, Хяргас сумдын нутгаар салхины хурд 19-14 м/с шороон шуурга шуурсан. бусад сумдаар салхины хурд 9 м/с байлаа.
Ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар төлөөлөх ургамал залаалалтын үе шат эхлэж байна. ургамлын дундаж өндөр 2-8 см байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 06 дугаар сарын 2-нд