Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ГУРАВ ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур (Air temperature): Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар агаарын дундаж температур 7 -12 граду, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдаар 0-5 градус хүйтэн байв. Агаарт хамгийн их температур Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий сумуудын нутгаар 8-13 градус дулаан, бусад сумдын нутгаар -1-4 градус дулаан байв. Хамгийн бага температур Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнговь сумдаар шөнөдөө 21-26 градус, Өндөрхангай, Ховд, Улаангом, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдаар 15-20 градус бусад сумдаар 9-14 градус хүйтэн байсан.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан нутгаар 5-10 градус хүйтэн. Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий сумдад 0-5 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий нутгаар 28-33 градус дулаан, Малчин, Тэс, Улаангом, Давст 15-20 градус дулаан, бусад сумдын нутгаар 9-14 градус дулаан байсан. хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 14-28 градус хүйтэн байсан.
Хур тунадас(Precipitаtion): Нийт нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт Өндөрхангай, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутгаар салхины хурд 10-17 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан. бусад сумдаар салхи тогтуун байлаа.
Цас(Snow): Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Хяргас сумдын нутгаар 2-7 см цастай байна.
Өндөрхангай, Зүүнговь, Цагаанхайрхан сумын нутгаар 1-4 балл Малчин, Баруунтуруун, Хяргас сумын нутгаар 5-9 баллын цасан бүрхүүлтэй. бусад сумын нутгаар цасгүй.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдаар бог мал төллөх ажил мөн муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж, цаг агаарын байдал МАА-н үйлдвэрлэлд сөрөгөөр нөлөөлөөгүй.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур ОЖД-аар дулаан байна.
- Ихэнх сумдын нам дор газрын цас хайлсан .
- Нийт сумдын нутгаар тунадас ороогүй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 04 дугаар сарын 01-нд