Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарынтемператур(Air temperature):Өнгөрөгч арав хоногт сумдын нутгаар агаарын дундаж температур 24-39градус хүйтэн байв. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 10-27градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 32-48градус хүрч хүйтэрсэн бол агаарт -30 градусаас хүйтэн байсан өдөр нийт нутгаар 2-11 өдөр ажиглагдсан байна.
Хөрснийтемператур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 24-38 градус хүйтэн. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 6-31 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 34-48 градус хүрч хүйтэрсэн байна.
Хуртунадас(Precipitаtion): Тухайн арав хоногт нийт нутгаар 0.0-1,6мм цас орсон. Хамгийн их тунадас нь Баруунтуруун суманд 1.6 мм, Улаангом суманд 0.8мм, Түргэн суманд 0.4мм, Цагаанхайрхан суманд 0.3мм, Малчин суманд 0.2мм, Наранбулаг, Зүүнговь сумдад 0,0мм бусад сумуудын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Өмнөговь суманд 16 м/с цасан ба шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 3-14 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 12 дугаар сарын сүүлчийн 10 хоногийн эхээр болон дундуур 1-2 удаа цас орсноор цасны дундаж зузаан Малчин, Баруунтуруун18 см, Зүүнговь16 см, Улаангом11 см, Тэс 11см, Давст, Түргэн, Хяргас10см, Өндөрхангай 4см, Зүүнхагай, Сагил 3см, Цагаанхайрхан1см 10 баллын цастай, Завхан суманд 0 см 5 баллын, Наранбулаг сумдад 0 см 1 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Өмнөговь, Өлгий, Бөхмөрөн сумдын төвд цасгүй, уулаараа бага зэргийн цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан бог, борлон, бод малд нэмэгдэл тэжээл 12 дугаар сар гарснаар өгч эхлэсэн бөгөөд цаг агаарын байдал хүйтэрч өнгөрөгч арав хоногоос 5-10 градусаар хүйтэрснээс бод, бог мал доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, мал сулдах байдал ажиглагдаж эхэлсэн байна.
Цагагаарыннөхцлийнонцлог:
Энэ арав хонгт ихэнх нутгаар хүйтний эрч 5-10 градусаар чангарсан.
Агаарт -30 градусаас хүйтэн байсан хоногийн тоо 2-11 өдөр болж нэмэгдсэн.
Нийт нутгаар 3.3 мм цас орсон.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер П.Эрдэмдэлгэр
2019 оны 01 дүгээрсарын 02-нд