Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017.08.22
Температур: Агаарын температурын дундаж Өндөрхангай, Малчин, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар 15-18 градус, бусад нутгаар 19-22 градус дулаан ба Өндөрхангай, Малчин, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Түргэн, Ховд сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 1,4-4,2 градусаар дулаан байлаа.
Их температур: Өндөрхангай, Малчин, Улаангом, Өмнөговь, Давст, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 27-30 градус, бусад сумдын нутгаар 31-34 градус хүрч, ихэнх нутгаар 30 градусаас давж 1-4 өдөр халсан байна.
Бага температур: Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутгаар 3-6 градус, бусад сумын нутгаар 7-10градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын их температур: Тэс, Наранбулаг сумдын нутгаар 60-65градус, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Ховд, Хяргас сумдын нутгаар 54-59 градус, бусад сумдын нутгаар 48-53 градус хүрч, хөрсний гадарга дээр 40 градусаас давж нийт нутгаар 4-9 өдөр халсан байна.
Хөрсний гадаргын бага температур: Өндөрхангай, Зүүнхангай сумдын нутгаар 0-4 градус, бусад сумдын нутгаар 5-9 градус дулаан байлаа.
Хур тунадас: Баруунтуруун, Малчин сумдын нутгаар 13,1-25,3мм, Өндөрхангай, Зүүнговь, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 6,3-9,8мм, бусад сумдын нутгаар 0,0-4,6мм бороо 2-5 өдөр орсон ба Тэс, Улаангом, Өмнөговь,Зүүнхангай, Өлгий, Сагил, Хяргас сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Өндөрхангай, Давст, Зүүнговь, Ховд сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орсон байна. /Зураг-2/
Салхи: Борооны өмнө зарим нутгаар салхи түр зуур ширүүсч 15-20 м/с, бусад хугацаанд ихэнхи нутгаар 9-14 м/с байлаа. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Наранбулаг, Сагил сумдын нутгаар 2-9 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал: Энэ арав хоногт нийт нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй ерөнхийдөө ургамал хатаж, ургалт саатсан байдалтай байна. Малчин, Улаангом, Давст, Зүүнхангай, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ургамлын өндөр 1-5см, бусад сумдын нутгаар 6-10 см, Тэс сумдын нутгаар 15см өндөртэй буюу өмнөх 10 хоногоос Өмнөговь, Зүүнхангай, Сагил, Түргэн, Ховд сумын ургамлын өндөр 1-3 см-ээр буурсан ба буад сумдын ургамлын өндөр өөрчлөлтгүй байна.
Таримал ургамал: Баруунтуруун сумын нутгаар улаан буудайн ургалт 8-р сарын 20-ны байдлаар аарцан бололтын үе шатандаа, ургалтын байдал сайн байна. / Ажиглалт судалгааг усалгаатай талбайд хийдэг /
Царцаа: Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумын уулархаг хэсгээр царцаа ихээр ажиглагдсан ба ХАА-н цаг уурын байнгын ажиглалтын талбайд ихэнхи нутгаар 1м2 талбайд 2-6ш тоологдсон ба сибирийн, тоонолжилт, бараан далавчит царцаа, азийн цоохор, нүүдлийн царцаа, голио тархалттай байгаа нь бэлчээрийн өвс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Мал оторлох, нүүдэллэх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалангийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж.Цагаанхүү