Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017.07.02
Температур: Агаарын температурын дундаж Өндөрхангай, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 18-22 градус, бусад нутгаар 23-27 градус дулаан ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас 3,4-6,6 градусаар дулаан байлаа. /Зураг-1/
Их температур: Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас Цагаанхайрхан сумдын нутгаар 29-32 градус, бусад сумдын нутгаар 33-36 градус хүрч, ихэнх нутгаар 30 градусаас давж 3-10 өдөр халсан байна байна.
Бага температур:Тэс, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг,Өлгий, Сагил, Ховд сумдын нутгаар 14-18 градус, бусад сумын нутгаар 9-13градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын их температур: Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Ховд сумдын нутгаар 61-66 градус, бусад сумдын нутгаар 55-60 градус хүрч, хөрсний гадарга дээр 40 градусаас давж нийт нутгаар 8-10 өдөр халсан байна.
Хөрсний гадаргын бага температур: Тэс, Улаангом, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг, Өлгий, Сагил, Ховд сумдын нутгаар 11-16 градус, бусад сумдын нутгаар 5-10 градус дулаан байлаа.
Хур тунадас: Улаангом, Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 0,7-4,7мм, Өндөрхангай, Малчин, Тэс, Өмнөговь сумдын нутгаар 5,1-8,1мм, Зүүнговь суманд 12,1мм бороо 1-5 өдөр орсон ба Тэс, Сагил сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өндөрхангай, Зүүнговь сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумдын нутгаар дунджаас бага бороо орсан байна. /Зураг-2/
Салхи: Борооны өмнө зарим нутгаар салхи түр зуур ширүүсч 16-20 м/с, бусад хугацаанд ихэнхи нутгаар 10-14 м/с байлаа. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 2-10 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал: Энэ арав хоногт Өлгий, Ховд, Цагаанхайрхан суманд ерхөг цэцэглэлт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй ерөнхийдөө ургамал хатаж, ургалт саатсан байдалтай байна. Өндөрхангай, Малчин, Улаангом, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ургамлын өндөр 2-7см, бусад сумдын нутгаар 8-13 см өндөртэй буюу өмнөх 10 хоногоос Малчин, Тэс, Улаангом, Завхан, Зүүнговь, Түргэн сумын ургамлын өндөр 1-3 см-ээр буурсан, Өндөрхангай, Баруунтуруун, Өмнөговь, Давст, Зүүнхангай, Сагил, Ховд, Хяргас, Цагаанхайрхан сумдын ургамлын өндөр өөрчлөлтгүй байна. /Зураг -3/
Хур бороо бага, халуун хуурай өдрүүд үргэлжилж байгаа тул Өндөрхангай, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удааширч гандаж хатах, Тэс, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Ховд сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, иш навч нь хатсан зэргээс мал ногоонд цадахгүй, бэлчээрлэлт муутай байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу аймгийн бэлчээрийн байдлыг үнэлж үзэхэд Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Түргэн, Ховд, Хяргас, Цагаанхайрхан гантай, Өндөрхангай, Тэс, Зүүнговь, Сагил сумдын нутгаар гандуу байна.
Таримал ургамал: Баруунтуруун сумын нутгаар улаан буудайн ургалт 6-р сарын 20-ны байдлаар гололтын үе шатандаа, ургалтын байдал сайн, ургалтын өндөр 19 см байна. / Ажиглалт судалгааг усалгаатай талбайд хийдэг /
Царцаа: Малчин, Хяргас сумын нутагт царцааны хэт олшролт ажиглагдаж 1м2 талбай дахь дундаж тоо 24-48ш хүрсэн ба Баруунтуруун, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Давст, Улаангом, Түргэн суманд 1м2 талбайд 2-7ш тоологдсон ба ихэнх нутгаар сибирийн, тоонолжилт, бараан далавчит царцаа, азийн цоохор, нүүдлийн царцаа, голио тархалттай байгаа нь бэлчээрийн өвс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Бод мал төллөх, хөөвөр хялгас авах, мал оторлох, нүүдэллэх, төмс, хүнсний ногооны усалгаа хийх зэрэг ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалангийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Зураг1 Зураг 2
Зураг 3 Зураг 4
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж.Цагаанхүү