Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 10 дугаар сарын 02-р арав хоног/
2018.10.22
Агаарын дундаж температур: Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар +3.6°С ... +6.1°С, бусад сумдын нутгаар +6.2°С ... +8.6°С байлаа. Бүх сумдын нутгаар ОЖД-аас +1.5...+12,7°С дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Бүх сумдын нутгаар +12°С ... +18°С байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын бусдын нутгаар -5.7°С ... -1.9°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: Баруунтуруун, Цагаанхайрхан сумдын нутгаар +18°С ... +25°С, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас суманд +26...+32°С хүрч халсан байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Наранбулаг, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар -1.0°С ... -4.9°С, бусад сумдын нутгаар -5,0...-8,80С байлаа.
Хур тунадас: Ховд, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Хяргас сумдын нутгаар 0.0-3.4 мм, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Тэс, Зүүнговь сумдын нутгаар 3.5-6.8 мм тунадас орсон, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ Малчин, Ховд, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас бага, Наранбулаг сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Наранбулаг, Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь сумдын нутгаар 14-17 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/с хүрч салхилсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-5 өдөр байлаа.
Тойм бичсэн: ХААЦУ-ын салбар хариуцсан инженер П. Эрдэмдэлгэр