Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Наранбулаг, Бөхмөрөн, Зүүнхангай, Түргэн, хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 22.0-27.0 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 28.0-33.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба дунджаас 0.3-3.8 градусаар дулаан, Ховд, Өлгий суманд 4.3-4.9 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, сумдын нутагт 6.5-12.0 градус, бусад нутгаар 13.0-19.5 градус хүйтэн, шөнөдөө Тэс, Улаангом, Зүүнговь сумдын нутагт 40.0-44.0 градус, Наранбулаг, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнхангай, Өлгий,Сагил, Түргэн, Хяргас сумдын нутагт 34-39 градус, бусад нутагт 30-33 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Өлгий 19-20 градус хүйтэн, Өндөрхангай суманд 0.7 градус дулаан, бусад нутагт 5-17 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 33-38 градус, Увс нуурын хотгороор 39-44 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд 0.0-4.2 мм, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Хяргас, Цагаанхайрхан, сумдын нутагт 0.0-2.7мм, Баруунтуруун суманд 4.2 мм орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнхи нутагт олон жилийн дунджаас ахиу буюу орчим, Давст, Өлгий сумдын нутгаар дунджаас бага байлаа.
Салхины их хурд: Нийт нутгаар салхи тогтуун байлаа.
1 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20.5 см-ээс их, Малчинд 25 см буюу цасны нягт 0,22г/см3, Улаангом, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Тариалан сумдын нутгаар 11-19 см буюу цасны нягт 0.12-0.18г/см3, Өндөрхангай, Наранбулаг Тэс, Давст, Сагил, Түргэн сумдын нутгаар 6-9 см буюу цасны нягт 0,07-0,11г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-4 см тарлан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт агаарын температур ихэнхи нутгаар олон жилийн дунджаас орчим буюу дулаан , цаг агаар тогтуун байлаа.
- МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар