Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 6 дугаар сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
2023 оны 6 дугаар сарын сүүлийн арав хоногийн
цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температур: Өнгөрсөн арав хоногт Наранбулаг, Завхан, Давст, Зүүнговь Хяргас сумдын нутгаар агаарын дундаж температур 20.0-22.0 градус, бусад сумдын нутгаар 14.5-19.5градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим, Түргэн, Хяргасд 1.7-1.9 градусаар дулаан, Ховд, Тэс, Давст сумдын нутгаар 1.2-1.4градусаар сэрүүн байлаа.
Агаарын хамгийн их температур Бөхмөрөн, Малчин, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар өдөртөө 23-26градус, бусад нутагт 27-33градус дулаан, Агаарын хамгийн бага температур Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 3-5градус бусад нутгаар 6-9градус дулаан байв. Агаарт 30 градусаас давж халсан Наранбулаг, Тэс,Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь суманд тус бүр 1-4 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур: Нийт нутгаар хөрсний дундаж температур 21-31 градус дулаан байв. Хөрсний гадаргын температур хамгийн их өдөртөө нийт нутгаар 46-62градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө Өндөрхангай суманд 0,8градус сэрүүн, бусад нутгаар 1-10 градус дулаан байсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдөр нийт нутгаар 7-10 өдөр ажиглагдсан. Хөрсөн дээр халалт явагдаж Наранбулаг, Тэс, Баруунтуруун сумдын нутгаар 60-62градус хүрч халсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 0,0-39,7мм тунадас орсон. Хамгийн их тунадас Малчин, Улаангом, Сагил, Түргэн сумдад 23,3-39,7мм, Давст, Зүүнговь, Цагаанхайрхан сумдад 8,8-13,8м, бусад нутгаар 0.0-5.2мм тунадас орсон. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Давст сум дунджаас орчим, Малчин, Улаангом, Сагил, Түргэн, Зүүнговь сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага байлаа.
Салхи: Өнгөрсөн арав хоногт салхины их хурд секундэд түр зуур ихэнхи нутгаар 12-17м/с хүрч салхилсан, Өндөрхангай, Наранбулаг сумдад 21м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан, Завханд 28м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан. Харин Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
Ургамал: Нийт нутгаар Зуншлагын байдал хэвийн үргэлжилж байна. Ургамлын дундаж өндөр 3-12см, ургамлын ургалтын байдал 10 орчим хувьд буюу Сагил, Түргэн сумын зарим хэсгээр муу, 30 орчим хувьд буюу Өндөрхангай, Улаангом, Хяргас, Зүүнговь сумдын нийт, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын зарим хэсгээр дунд, 60 орчим хувьд хэвийн гэсэн үнэлгээтэй байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Газар тариалангийн үйлдвэрлэлд тариалан бүхий нутгаар үр тариа, төмс тариалах, усалгаа хийх ажил хийгдэж байга бол МАА-н үйлдвэрлэлд нийт сумдад хөөвөр хялгас авах , мал ногоолуулах, саал сүү бэлтгэх, хөөвөр хялгас авах, мал хөнгөлөх, хонины ноос хяргах ажил хийгдэж, үргэлжилж байгаа тус ажилд үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Хөрсний гадарга дээр 40градусаас давж халсан өдөр ихэнх сумдад 7-10 өдөр ажиглагдсан
- 10м/с-ээс их салхитай Өндөрхангай, Наранбулаг, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан сумдын нутгаар 6-10 өдөр салхилсан байна.
- Ихэнх нутгаар Агаарын харьцангуй чийг 30 хувиас бага буюу хуурайшилтай хоногийн тоо 2-10 өдөр байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү
2023.07.03