Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар болон Өндөрхангай, Малчин, Цагаанхайрхан сумдын нутагт 7.5-10.0 градус бусад нутагт 10.1-14.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар олон жилийн дунджаас 2.8-7.0 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө өндөр уулсын нутаг болон Өндөрхангай, Малчин, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутаг, Бөхмөрөн, Давст, Сагил сумдын нутгаар 17-21 градус, бусад нутгаар 22-26 градус дулаан, шөнөдөө Наранбулаг, Завхан сумдын нутгаар 0-2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Их нууруудын хотгорийн өмнөд хэсэг болох Наранбулаг, Ховд, Завхан сумдын нутаг, Өндөрхангай, Тэс, Улаангом, Зүүнговь сумдын нутгаар 40-54 градус, бусад нутагт 32-38 градус дулаан, шөнөдөө Наранбулаг, Зүүнговь, Завхан сумдын нутгаар 0-3 градус дулаан, бусад нутагт 1-6 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд буюу Өндөрхангай, Малчин, Ховд, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 0.0-0.9 мм орсон. Бусад нутгаар ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал дунджаас бага байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Улаангом, Өмнөговь, Завхан, Сагил сумдын нутгаар түр зуур 15-21 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шороон шуурга болон хүчтэй салхилсан. Бусад сумдын нутгаар секундэд 6-11 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ
Ургамал: Ихэнхи сумдын нутгаар бэлчээрийн ургамал хаталт хагдралт болж өвлийн тайван байдалд шилжсэн. Наранбулаг, Ховд, Өмнөговь, Өлгий сумдын нутгаар ургамал дахин сэргэсэн, Улаангом, Бөхмөрөн сумдын нутгаар ургамал удаашралтай, үе шат явагдахгүй зогсонги байдалтай байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Нийт сумдад мал оторлох, хадлан тэжээл,хужир шүү бэлтгэх зэрэг ажил нийт нутгаар үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Завхан, Зүүнговь сумдад 1-5 өдөр ажиглагдсан. 10 хоногийн сүүлээр агаар хөрсөндөө хүйтэрсэн.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү