Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 27.0-32.0 градус, бусад сумдын нутгаар 21.0-26.0 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт УАД-аас 3.8-13.3 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 21-26 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 12-17 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 37-42 градус, бусад нутгаар 27-32 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 14-19 градус хүйтэн, бусад нутагт 3-8 градус хүйтэн, шөнөдөө Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Давст, Зүүнговь, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 35-40 градус, бусад нутагт 28-33 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: нийт нутгийн 50 гаруй хувьд буюу Өндөрхангай, Наранбулаг, Улаангом, Баруунтуруун, Завхан, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын нутгаар 0.0-0.6 мм тунадас 1-2 өдөр орсон. Харин бусад сумдын нутгаар тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутгаар УАД-аас бага тунадас орсон байна.
Салхины хурд: Нийт сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
Цасан бүрхүүл:12 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Давст суманд 21 см буюу цасны нягт 0,17г/см3, Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун, Түргэн сумдын нутгаар 9-12 см буюу цасны нягт 0.08-0.16г/см3, нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-8 см зузаан цастай байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт нийт сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 3.8-13.3 градусаар хүйтэн байсан.
- МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал оторлуулах, хээлтүүлэх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
- Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Давст суманд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Баруунтуруун, Малчин, Түргэн, Сагил, Тэс, Хяргас сумдад зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер П. Эрдэмдэлгэр