Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар болон Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Хяргас сумдын нутагт 27.0-33.0 градус бусад нутагт 19.0-24.0градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал Өмнөговь, Завхан, Өлгий, Түргэн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.4 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө өндөр уулсын нутаг болон Өндөрхангай сумдын нутаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий сумдын нутгаар 1-14 градус, бусад нутгаар 15-24 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Зүүнговь, Зүүнхангай сумдын нутгаар 37-42 градус, бусад нутгаар 27-36 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий сумдын нутгаар 1-9 градус, бусад нутагт 12-20 градус хүйтэн, шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий сумдын нутгаар 28-34 градус, бусад нутагт 37-42 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд буюу Өндөрхангай, Тэс, Улаангом, Баруунтуруун, Хяргас сумдын нутгаар 1.7-3.6 мм, бусад нутгаар 0.0-1.2мм тунадас орсон. Харин Бөхмөрөн сумдын нутгаар тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Ховд, Өмнөговь, Завхан, Сагил сумдын нутгаар дунджаас бага, Тэс, Давст, Өлгий, Хяргас сумдын нутгаар дунджын орчим бусад нутгаар ахиу тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутгаар түр зуур 12-20 м/с хүрч хүчтэй салхилсан. Бусад сумдын нутгаар салхи тогтуун байжээ
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Нийт сумдад мал хужир шүү бэлтгэх, оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна
Цасан бүрхүүл: 12 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 25 см-ээс их, цасны дундаж зузаан Давст суманд 22 см буюу цасны нягт 0,18г/см3, Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун, Түргэн, Улаангом, Сагил сумдын нутгаар 7-14 см буюу цасны нягт 0.11-0.17г/см3,Өндөрхангай, Зүүнгновь сумдын нутгаар 4см, нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-3 см тарлан цастай байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногийн сүүлээр Агаарт өдөртөө Өмнөговь, Өлгий сумдад 1.0-1.3градус хүрч харьцангуй хүйтний эрч суларсан байсан.
- Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Давст суманд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Баруунтуруун, Малчин, Түргэн, Сагил, Тэс, Хяргас сумдад зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү