Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж нийт нутгаар 4.0 градус хүйтнээс 1.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-3.6 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө өндөр уулсын нутаг болон Өндөрхангай, Малчин, Зүүнхангай сумдын нутаг, Бөхмөрөн, Давст, Сагил сумдын нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 7-13 градус, хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Их нууруудын хотгорын өмнөд хэсэг болох Наранбулаг, Ховд, Завхан сумдын нутаг, Өндөрхангай, Тэс, Улаангом сумдын нутгаар 22-27 градус, бусад нутагт 13-18 градус дулаан, шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг,Баруунтуруун,Өмнөговь, Зүүнхангай сумдын нутгаар 12-18 градус, бусад нутагт 8-12 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Малчин, Баруунтуруун, Зүүнхангай, Түргэн, Хяргас сумдын нутгаар 3.6-7.4 мм, бусад нутгаар 0.0-2.3мм тунадас орсон. Харин Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Өлгий сумдын нутгаар тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай сумдын нутгаар дунджаас ахиу, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Өмнөговь, Завхан сумдын нутгаар түр зуур 15-20 м/с хүрч шороон шуурга болон хүчтэй салхилсан. Бусад сумдын нутгаар секундэд 6-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ
Цас: Өндөрхангай, Малчин, Баруунтуруун, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-4см цастай байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт өмнөх арав хоногоос дулаан нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-3.6 градусаар дулаан байлаа.
- 31-ний байдлаар Өндөрхангай, Малчин, Баруунтуруун, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 8-10 баллын цастай байлаа.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер П. Эрдэмдэлгэр