Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, завхан, Бөхмөрөн, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутагт 4.0-9.0 градус, Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 10.0-15.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал Малчин, Ховд, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-3градус, бусад нутгаар 4-6 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутагт 2.0-6.0 градус, Наранбулаг, Ховд, Завхан, сумдын нутагт 7.0-11.0градус дулаан бусад нутгаар 2.0-8.0градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Зүүнговь сумдын нутагт 24.0-29.0 градус, Өндөрхангай, Баруунтуруун, Давст, Өлгий, Түргэн, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 18.0-23.0градус бусад сумдын нутгаар 14.0-17.0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Зүүнхангай, Сагил сумдын нутагт 1.0-4.0градус, хүйтэн харин Зүүнговь, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 3.0-7.0градус, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, сумдын нутагт 8.0-14.0градус, Наранбулаг, Ховд, Өлгий сумдын нутагт 15.0-20.0градус, бусад сумдын нутгаар 21.0-26.0 градус дулаан шөнөдөө ихэнх нутагт 15-22 градус, Увс нуурын хотгороор 22-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 100 гаруй хувьд Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Хяргас Цагаанхайрхан, сумдын нутагт 0.0-5.0мм, бусад сумдын нутгаар 6.0-10.0мм, тунадас орсон (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджийн ахиу буюу орчим, Өмнөговь, Завхан, Цагаанхайрхан сумдын нутгаар дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутгаар түр зуур 15-20 м/с буюу аюулын хэмжээнд хүрч хүчтэй салхилсан, бусад нутгаар салхи тогтуун байлаа
2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хайстын шил, Хархираа Түргэний уулсаар 20,5 см-ээс их, Малчинд 21 см буюу цасны нягт 0.23г/см, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумдын нутгаар 10-17 см буюу цасны нягт 0.12-0.17г/см3, нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 0-1 см тарлан цастай (3 дугаар зураг) байна..
Цаг агаарын нөхцөлийн онцлог
• Энэ арав хоногт ихэнх нутагт салхи шуурга бага, цаг агаар тогтуун байсан.
• МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж мөн бог мал төллөж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар