Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Цагаанхайрхан сумдын нутагт 20.0-24.0 градус,Наранбулаг, Малчин, Завхан, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас,сумдын нутагт 25.0-30.0 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 31.0-35.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар 1.4-7.7 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутагт 11-15 градус, Наранбулаг, Малчин, Улаангом, Баруунтуруун,Завхан, Зүүнхангай сумдын нутагт 16-20градус, бусад нутгаар 21-24 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутагт 39.0-45.0 градус, бусад сумдын нутгаар 31-37 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Хяргас сумдын нутагт 17-22 градус Тэс, Зүүнхангай, Түргэн, Цагаанхайрхан, сумдын нутагт 10-16градус, Наранбулаг, Малчин, Ховд, Улаангом, Баруунтуруун, 1.0-8.0 Өндөрхангай, Өмнөговь, Завхан сумдын нутагт 0.0-5.5 градус шөнөдөө ихэнх нутагт 33-39 градус, Увс нуурын хотгороор 40-46 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд Наранбулаг, Тэс, Улаангом, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 0.0-0.4мм тунадас орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Наранбулаг,Тэс, Улаангом, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага байлаа.
Салхины хурд Өмнөговь, Өлгий сумдын нутгаар түр зуур 14-16 м/с буюу хүчтэй салхилсан байна бусад нутгаар салхи тогтуун байлаа.
2 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20,5 см-ээс их, Малчинд 24 см буюу цасны нягт 0,22г/см3, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Тариалан сумдын нутгаар 11-19 см буюу цасны нягт 0.12-0.18г/см3, Наранбулаг, Тэс, Давст, Сагил, Түргэн сумдын нутгаар 5-9 см буюу цасны нягт 0,10-0,15г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 0-4 см тарлан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
• Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, байлаа.
• МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар