Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 23.0-29.0 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 30.0-37.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар 1.6-7.8 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, сумдын нутагт 15-19 градус, Наранбулаг, Ховд, Улаангом, Баруунтуруун,Завхан, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 20-25градус, бусад нутгаар 26-31 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Зүүнговь сумдын нутагт 40.0-45.0 градус,Өндөрхангай,Бөхмөрөн, Зүүнхангай сумдын нутагт 25-32 градус,бусад сумдын нутгаар 33-39 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Наранбулаг, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил сумдын нутагт 23-28 градус, Малчин, Баруунтуруун, Завхан сумдын нутагт 7-12градус, Өндөрхангай, Өмнөговь сумдын нутагт 0.0-3.0 градус , бусад нутагт 14-19 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 34-39 градус, Увс нуурын хотгороор 40-45 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 30 гаруй хувьд Өндөрхангай, Наранбулаг, Тэс, Улаангом, Завхан, Сагил, Түргэн сумдын нутагт 0.2-0.4мм орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Улаангом, Түргэн Сумдын нутгаар олон жилийн дунджаас орчим, Тэс, Завхан, Сагил сумдын нутгаар дунджаас бага байлаа.
Салхины их хурд: Нийт нутгаар салхи тогтуун байлаа.
2 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 20-5 см-ээс их, Малчинд 24 см буюу цасны нягт 0,22г/см3, Улаангом, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Тариалан сумдын нутгаар 11-19 см буюу цасны нягт 0.11-0.18г/см3, Өндөрхангай, Наранбулаг Тэс, Давст, Сагил, Түргэн сумдын нутгаар 5-9 см буюу цасны нягт 0,07-0,11г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 0-3 см тарлан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
• Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, байлаа.
• МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар