Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 1 градус хүйтнээс 6 градус дулаан. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 18-23 градус дулаан, шөнөдөө хамгийн бага температур 5-10 градус хүйтэн байлаа.
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутгаар ОЖД-аас 1-4 градусаар хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 1-11 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 30-50 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 5-15 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадас орсон. Нийтдээ 42.4 мм тунадас орсон ба хамгийн их нь Цагаанхайрхан суманд 16.3 мм, Баруунтуруун 14.5 мм, Малчин суманд 13.6 мм, Түргэн суманд 13.0 мм, Хяргас суманд 11.3 мм, Өмнөговь суманд 10.5 мм тунадас орсон. Бусад сумуудын нутгаар 0.0-7.9 мм тунадас орсон.
Хур тунадасыг ОЖД-тай харьцуулсан: Өндөрхангай, Малчин, Ховд, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Наранбулаг, Тэс, Завхан сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-ын орчим байсан.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байсан. салхины их хурд Өндөрхангай, Өмнөговь суманд 18 м/с, Наранбулаг, Улаангом, Завхан суманд 16 м/с, Баруунтуруун, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн сумдаар 14 м/с, Малчин, Давст сумдаар 12 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан бусад нутгаар 8-10 м/с салхитай байлаа.
ХААЦУ-ын салбар
2021 оны 5 дүгээр сарын 02-нд