Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 2-7 градус, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 8-13 градус, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь сумдын нутгаар 14-19 градус байна.
Агаарт хамгийн их температур өдөртөө Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, сумдын нутгаар 7-12 грудас дулаан, Өндөрхангай, Бөхмөрөн, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-6 грудас дулаан бусад сумдын нутагаар 1-6 градус хүйтэн ба шөнөдөө хамгийн бага температур Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь сумдын нутгаар 27-32 градус хүйтэн бусад нутгаар 18-23градус хүрч хүйтэрсэн байна. Харин агаарт 300 градусаас давж хүйтэрсэн өдөр Зүүнговь сумд 5, Тэс сумд 2 байна.
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутагт ОЖД-аас 2-10 градусаар дулаан харин Малчин, Хяргас сумдын нутагт ОЖД-ын орчим байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 0-17 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Завхан, Нарабулаг, Ховд, Өмнөговь, Өндөрхангай, Өлгий сумдад 25-30градус хүрс дулаарсан ба бусад нутгаар 8-13 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 18-36 градус хүйтэн байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт хамгийн их тунадас Өмнөговь 2.8 мм 1 өдөр, Малчин, Тэс, Улаангом, Завхан, Зүүнговь, Өлгий, Түргэн сумуудын нутгаар 0.6-2.2 мм 1-2 өдөр, Өндөрхангай, Баруунтуруун, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар 0.0 мм 1-2 өдөр хур тунадас орсон. Нарабулаг, Ховд, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай сумдад хур тунадас ороогүй.
Салхи(Wind): Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Завхан сумдын нутгаар салхи түр зуур 16-20м/сек хүрч 4-9 өдөр цасан болон шороон шуурга шуурсан бусад нутгаар ихэнх хугацаанд 7-12 м/сек салхитай байсан байна.
Цас(Snow): 2020 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас цасны дундаж зузаан
Малчин, Хяргас, Түргэн, Баруунтуруун, сумын нутгаар 21-29см, Улаангом, Тэс, Зүүнговь сумын нутгаар 16-18см, Давст, Сагил сумын нутгаар 8-10см, цасны нягт нь 0.11-0.22 г/см3, бусад нутагт 0-2 см хүртэл зузаан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог мал төллөх ажил явагдаж, цаг агаарын байдал таатай нөлөөлж байна.
ХААЦУ-ын салбар
2020 оны 03 дүгээр сарын 21-нд