Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН СҮҮЛИЙНАРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын дундаж температур: Малчин,Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар -25°С ... -30°С, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас сумдын нутгаар -190С ... -240С бусад сумдын нутгаар -13°С ... -18°С-аар хүйтэн байлаа.
Өндөрхангай, Улаангом, Баруунтуруун, Давст сумдын нутгаар ОЖД-аас +1.2°С....+2,8°С дулаан. Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, Хяргас сумдын нутгаар ОЖД-аас -3.4°С...-7.0°С хүйтэн. Малчин, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-ийн орчим байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар -34°С ... -39°С, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Улаангом, Зүүнхагай, Түргэн сумдын нутгаар -28°С ... -33°С, Бөхмөрөн -22°С ... -27°С хүйтэн байлаа.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр:Улаангом сумын нутгаар 0.0мм, бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Нийт сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхины их хурд: Нийт нутгаар салхи тогтуун байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь,Хяргас сумдын нутгаар 10-22 см цастай, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Завхан, Зүүнхагай, Давст, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-9 см цастай байна. Бөхмөрөн сум цасгүй.
Цасны балл, дундаж нягт: Наранбулаг, сумын нутгаар 1-4 балл, Өндөрхангай, Ховд, Завхан, Зүүнхангай, Цагаанхайрхан сумын нутгаар 5-9 балл, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Өмнөговь, Өлгий, Тариалан сумдын нутгаар битүү 10 баллын цасан бүрхүүлтэй. Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 0.08-0.23 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер П.Эрдэмдэлгэр
2019.03.02.