Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ НЭГ ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
2019 ОНЫ НЭГ ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 36-41 градус, Малчин, Өмнөговь, Завхан, Түргэн, Хяргас сумдын нутгаар 30-35градус, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 24-29 градус хүйтэн байв.
Агаарт хамгийн их температур өдөртөө Зүүнговь, Сагил сумдын нутгаар 32-37 градус, Малчин, Тэс, Улаагом, Баруунтуруун, Давст, Түргэн, Хяргас сумдын нутгаар 27-32 градус, Наранбулаг, Завхан сумдын нутгаар 21-26градус, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий сумдын нутгаар 15-20 градус, Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 9-14 градус хүрч хүйтэрсэн байна.
Агаарт хамгийн бага температур шөнөдөө Зүүнговь,Тэс сумдын нутгаар 45-50градус, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнхангай, Өлгий, Сагил сумдын нутгаар 38-43градус, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 32-37градус хүрч хүйтэрсэн бол агаарт -30 градус давж хүйтэрсэн өдөр 5-10 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 36-41 градус, Малчин, Улаангом, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 30-35градус, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай сумдын нутгаар 24-19градус хүйтэн.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 25-30 градус, Тэс, Өлгий, Түргэн, Хяргас сумдын нутгаар 19-24градус, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 13-18 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө Тэс, Баруунтуруун, Зүүнговь 45-50 градус, Малчин, Улаангом, Давст, Зүүнхангай, Өлгий, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 39-44градус, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Түргэн сумдын нутгаар 33-38градус хүрч хүйтэрсэн бол хөрсний гадрага дээр -40 градусаас хүйтэн байсан өдөр нийт нутгаар 1-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Тухайн арав хоногт нийт нутгаар 0.0-3.4 мм цас орсон. Хамгийн их тунадас нь Түргэн 3.4 мм, Өлгий 1.0 мм, Өмнөговь 0.8мм, Малчин 0.5 мм, Ховд, Завхан, Бөхмөрөн, Сагил суманд 0.4 мм, Улаангом, Баруунтуруун суманд 0.3 мм, Наранбулаг, Зүүнговь, Хяргас сумдад 0,0мм, бусад сумуудын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи тогтуун байлаа.
Цас(Snow): Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна. Малчин, Баруунтуруун, Зүүнговь сумдын нийт нутгаар цасны дундаж зузаан 16 - 18см , хунгарласан газар,гуу жалгандаа 40-60см, нягт нь 0,22-0,35 г\см3, Тариалан Улаангом, Тэс, Өндөрхангай, Давст, Сагил, Түргэн, Хяргас сумын ихэнх хэсгээр 3-12см зузаан, бусад сумдын нутгаар 1-2см тарлан цастай байна. Цаашид цас ихтэй нутгуудаар мал бэлчээрлэхэд хүндрэлтэй мөн нутгийн баруун талаараа цас багатай тул малын идэш тэжээл муу өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог, бод малд нэмэгдэл тэжээл өгч байгаа бөгөөд цаг агаарын байдал хүйтэрч байгаа мал доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, мал сулдах байдал ажиглагдаж эхэлсэн байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт Баруунтуруун, Өмнөговь, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар хүйтний эрч 5 градусаар чангарсан.
- Агаарт Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдад 40градус хүрч хүйтэрсэн байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер П.Эрдэмдэлгэр
2019 оны 01 дүгээр сарын 11-нд