Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Өмнөговь, Өндөрхангай, Цагаанхайрхан Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн, Малчин, Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, сумдын нутгаар агаарын дундаж температур 3 - 8 градус дулаан байв. Агаарт хамгийн их температур Наранбулаг, Малчин, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий сумуудын нутгаар 17-22 градус, бусад сумдын нутгаар 11-16градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн байсан.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Хяргас нутгаар 10-15 градус. Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Түргэн, Цагаанхайрхан сумдад 4-9 градус дулаан байв.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Улаангом сумын нутгаар 52 градус дулаан, Өндөрхангай, Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Өлгий, Завхан, Давст, Хяргас 40-45 градус дулаан, бусад сумдын нутгаар 34-39 градус дулаан байсан.
хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 3-8 градус хүйтэн байсан.
Хур тунадас (Precipitаtion): Наранбулаг, Малчин, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 0,0-4,7мм хур тунадас орсон, бусад нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт хамгийн их салхи Завхан суманд 26 м/с, Наранбулаг, Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Өлгий, Сагил сумдын нутгаар салхины хурд 20-24 м/с шороон шуурга шуурсан. бусад сумдаар салхины хурд 10-17 м/с байлаа.
Ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйсан. ургамлын дундаж өндөр 0-4 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдаар Хөөвөр хялгас авах ажил үргэлжлэн явагдаж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байна.
- Нийт сумдын нутгаар салхины хурд 12-26 м/с шороон шуурга шуурсан.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 05 дугаар сарын 02-нд