Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ДӨРӨВ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн, Малчин, Баруунтуруун, Зүүнхангай, Хяргас, сумдын нутгаар агаарын дундаж температур 3 -8 граду, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдаар -3-2 градус дулаан байв. Агаарт хамгийн их температур Наранбулаг, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил сумуудын нутгаар 18-23 градус, бусад сумдын нутгаар 13-18градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн байсан.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнговь, Давст, Өлгий, Сагил, Хяргас нутгаар 9-14 градус. Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Түргэн, Цагаанхайрхан сумдад 3-8 градус дулаан байв.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Наранбулаг, Тэс, Улаангом, Бөхмөрөн, Давст, Өлгий, Сагил нутгаар 38-43 градус дулаан, Өндөрхангай, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Хяргас 32-37 градус дулаан, бусад сумдын нутгаар 25-30 градус дулаан байсан. хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байсан.
Хур тунадас (Precipitаtion): Малчин, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Хяргас сумдын нутгаар 0,0-1,6мм хур тунадас орсон, бусад нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт хамгийн их салхи Өмнөговь суманд 26 м/с, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Улаангом, Баруунтуруун, Завхан, Өлгий, Сагил сумдын нутгаар салхины хурд 20-24 м/с шороон шуурга шуурсан. бусад сумдаар салхины хурд 12-17 м/с байлаа.
Ургамлын ургалтын байдал: Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Давст, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар төлөөлөх ургамал цухуйсан. Бусад сумдаар төлөөлөх ургамал цухуйгаагүй. Наранбулаг, Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, Өлгий сумдад ургамлын дундаж өндөр 2-5 см, Өндөрхангай, Өмнөговь, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 0-1 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдаар бог, бод мал төллөх ажил үргэлжлэн явагдаж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур ОЖД-аар дулаан байна.
- Нийт сумдын нутгаар салхины хурд 12-26 м/с шороон шуурга шуурсан.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 04 дугаар сарын 22-нд