Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ АРВАН НЭГ ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature):Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Улаангом, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар агаарын дундаж температур 12-17 градус, бусад сумдын нутагаар 18-23 градус хүйтэн байв.
Агаарт хамгийн их температур Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн сумуудын нутгаар 1-5 градус, бусад сумдын нутгаар 6-11 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур Өндөрхангай, Наранбулаг, Улаангом, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар шөнөдөө 20-25 градус, бусад сумдын нутагаар 26-31 градус хүйтэн байсан.
Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-ын орчим, Сагил, Түргэн сумдын нутгаар ОЖД-аас дулаан, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Хяргас сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн байлаа.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур нийт нутгаар 15-20 градус хүйтэн байв.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан сумын нутгаа 0-5 градус дулаан, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Малчин, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан 1-6 градус хүйтэн байсан.
хамгийн бага температур шөнөдөө Наранбулаг, Завхан, Бөхмөрөн, Түргэн сумдын нутгаар 21-26 градус хүйтэн, бусад сумдын нутагаар 27-32 градус хүйтэн байсан.
Хур тунадас (Precipitаtion): Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 0.0-2.6мм хур тунадас орсон, Завхан, Давст сумдын нутгаар тунадас ороогүй.
Малчин, Зүүнговь, Цагаанхайран сумын нутгаар ОЖД-ийн орчим, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сумын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхи (Wind): Өнгөрөгч арав хоногт Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Өлгий суманд 12-16 м/с, хүрч салхилсан бусад сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
Цас(Snow): 11 дугаар сарын 30-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Малчин сумын төвд 28 см,10 баллын, Хяргас сумын төвд 20 см,10 баллын, Баруунтуруун сумын төвд 13 см,10 баллын, Өндөрхангай, Тэс, Улаангом, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн сумуудын төвд 3-7см 10 баллын, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан 0-3 см 5-9 баллын, Наранбулаг, Ховд 1-4 баллын, Завхан, Бөхмөрөн сумуудын нутгаар одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна. Аймгийн хэмжээнд нийт 80% нь цасан бүрхүүл тогтоод байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 12 дугаар сарын 02-нд