Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ЕС ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өндөрхангай, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар агаарын дундаж температур 10 – 15 градус, Наранбулаг, Завхан сумдын нутгаар агаарын дундаж температур 17 градус дулаан байв.
Агаарт хамгийн их температур Өндөрхангай, Улаангом, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумуудын нутгаар 19-24 градус, бусад сумдын нутгаар 25-30 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан байсан.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур Тэс, Улаангом, Завхан, Давст, Түргэн, Хяргас сумдын нутгаар 17 градус. Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Цагаанхайрхан сумдад 11-16 градус дулаан байв.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Өндөрхангай, Улаангом, Наранбулаг, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Малчин, Ховд, Сагил,Түргэн, Хяргас, Өлгий сумын нутгаар 40-45 градус дулаан, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Зүүнхангай 34-39 градус дулаан байсан.
хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 2 градус хүйтэнээс 3 градус дулаан байсан.
Хур тунадас (Precipitаtion): Хамгийн их хур тунадас Өндөрхангай суманд 6.8мм, орсон. Ховд, Улаангом, Баруунтуруун, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 0.0-3,8мм хур тунадас орсон, бусад нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт хамгийн их салхи Улаангом суманд 26 м/с, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Сагил, Хяргас сумдын нутгаар салхины хурд 12-21 м/с шороон шуурга шуурсан. бусад сумдаар салхи тогтуун байлаа.
Ургамлын ургалтын байдал: Өндөрхангай, Малчин, Тэс, Өмнөговь, Зүүнговь, Сагил, сумдын нутгаар ургамал хатаж хагдарсан байна. Бусад сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 2-8 см байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 10 дугаар сарын 02-нд