Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ АРАВ ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 2-7 градус дулаан байв.
Агаарт хамгийн их температур Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Өлгий, Хяргас сумуудын нутгаар 13-18 градус, бусад сумдын нутгаар 7-12 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн байсан.
Нийт сумдын нутгаар ОЖД-аас 0.7°С...7.7°С дулаан байлаа.
Хөрсний температур (Soil temperature): хөрсний дундаж температур нийт нутгаар 2-7 градус дулаан байв.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Өлгий сумын нутгаар 31-26 градус дулаан, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Зүүнхангай 20-25 градус дулаан байсан.
хамгийн бага температур шөнөдөө ихэнх нутгаар 7-12 градус хүйтэн байсан.
Хур тунадас (Precipitаtion): Өмнөговь, Сагил, Түргэн сумдын нутгаар 0.3-0.7мм хур тунадас орсон, бусад нутгаар тунадас ороогүй.
Сагил сумын нутгаар ОЖД-ийн орчим, Өмнөговь сумын нутгаар ОЖД-аас ахиу, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт хамгийн их салхи Малчин суманд 21 м/с, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар салхины хурд 12-18 м/с шороон шуурга шуурсан. бусад сумдаар салхи тогтуун байлаа.
Ургамлын ургалтын байдал: нийт нутгаар ургамал хатаж хагдарсан байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-салбар
2019 оны 10 дугаар сарын 21-нд