Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 1 ДҮГЭЭРСАРЫН III-р АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 1 дүгээр сарын 3-р арав хоног/
Агаарын дундаж температур:Өндөрхангай, Өмнөговь,Завхан, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Сагил, Түргэн, Ховд,Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар -28.3...-36.0 градус хүйтэн ба бусад сумдын нутгаар-37.0...-42.7градус хүйтэн байв.Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас -1.1...-17.5 градусаар хүйтэн байсан байна.
Агаарын хамгийн их температур: Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг,Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар -24.0...-33.2 градус хүйтэн, бусад сумын нутгаар-13.8....-23.0 градус хүйтэн байсан байна.
Агаарын хамгийн бага температур:Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар -42.0...-50.1 градус, бусад сумын нутгаар -34.5...-41.0 градус хүйтэн.
Хөрсний хамгийн их температур:Тэс,Давст, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар -19.0...-30.0 градусхүйтэн, бусад сумдын нутгаар -8.3...-18.0 градус Хүйтэн байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Сагил,Түргэн, Хяргас сумын нутгаар -41.0...-50.5градус, бусад сумдын нутгаар -31.7...-40.0 градус хүйтэн.
Хур тунадас:Өндөрхангай, Улаангом, Өмнөговь, Завхан, Наранбулаг, Сагил, Түргэнсумдын нутгаар 0.0-0.6 мм цас, бусад сумдын нутгаар цас ороогүй. Өмнөговьсумдын нутгаар ОЖД-ийн ахиу, Улаангом, Завхан сумын нутгаар ОЖД-аас бага Өндөрхангай, Түргэн ОЖД-ийн орчим цас орсон байна.
Салхины их хурд:Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун,Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь,Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас, Цагаахайрхан сумдын нутгаар 3-8 м/с, Өндөрхангай сумын нутгаар 11м/с, хүрч салхилсан байна.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтсон нэг цэгт хийсэн хэмжилтээр:
Цасны зузаан:Улаангом,Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг,Өлгий, Сагил , Түргэн, Ховд сумдын нутгаар 1-19 см, Өндөрхангай, Малчин, Тэс, Баруунтуруун,Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 20-38 см
Цасны балл, дундаж нягт:Өлгий,Цагаанхайрхан Сумдын нутгаар 7-8 балл, бусад сумдын нутгаар жигд битүү 10 баллын цасан бүрхүүлтэй. /
Өндөрхангай сумын нутгаар 0.26гр/см3, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас,сумдын нутгаар 0.08-0.19 гр/см3,Өмнөговь, Завхан, Өлгий, Ховд, Цагаанхайрхан сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
/Ажиглалтын цэгт цасны дундаж зузаан 5 см хүрээгүй/
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар малоторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн, МАА-н үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжгүй байсан хэдий ч ажил саатаагүй байна.