Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарынтемператур(Air temperature):Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 17-32 градус хүйтэн Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 24градус хүйтнээс 2 градус хүйтэн, шөнөдөө хамгийн бага температур 26- 40градус хүйтэн байна.
Хөрснийтемператур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур17-31градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур нийт нутгаар өдөртөө19градус хүйтнээс 0градус хүйтэн, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 27-42хүйтэн байна.
Хуртунадас(Precipitаtion):Энэ арав хоногт Нийт нутгаар 23,1мм хур тунадас1-6 өдөр орсноос хамгийн их тунадас Баруунтуруун Тэс 3,8мм, Малчин 2,2мм, Хяргас 3,7мм, Зүүнговь 3,1мм, Түргэн 0,3мм, Цагаанхайрхан 0,4мм, Өндөрхангай 2,0мм, Сагил 0,7мм, Улаангом 0,2мм, Зүүнхангай 1,1мм, Наранбулаг 0,9мм,Завхан 0,2мм, Давст 0,7мм, Өмнөговь, Өлгий Ховд 0,0мм тунадасорсонболбусадсумуудыннутгаар тунадасороогүйүүнд Бөхмөрөн сумoроогүй байна.
Салхи(Wind):Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Өмнөговьсум 19 м/с хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар 2-12 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 12 дугаар сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь сумуудын төвд 10-18 см, 10 баллын цастай, Өндөрхангай, Өмнөговь, Давст, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Наранбулаг сумдад 0-6 см цастай 3-10 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Өлгий, Бөхмөрөн, Завхан, Ховд цасан бүрхүүл тогтоогүй.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Ихэнх сумдад нэмэгдэл тэжээл өгч эхлэсэн, мал оторлох ажил ганц нэг сумуудад үргэлжилж байна.
Цагагаарыннөхцлийнонцлог:
- Агаарт -30 градусаас хүйтэн байсан хоногийн тоо 1-8 өдөр ажиглагдсан.
- Зарим сумдын нутгаар 3,8 мм цас орсон
- Салхины их хурд 2-19 м/с хүрсэн.
- Ховд, Завхан, Бөхмөрөн, Өлгий сумуудад одоогоор цасан бүрхүүл тогтоогүй.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч П.Эрдэмдэлгэр
2018 оны 12 дүгээр сарын 22-нд