Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 10 дугаар сарын 01-р арав хоног/
2018.10.11
Агаарын дундаж температур: Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар +1.4°С ... +5.1°С, бусад сумдын нутгаар +5.2°С ... +8.9°С байлаа. Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Завхан, Давст, Өлгий, Түргэн, Хяргас сумдын нутгаар ОЖД-аас +1.2...+5,7°С дулаан, Өндөрхангай, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Сагил, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас -0.1°С ... +1.0°С буюу орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас -1.6°С ... -2.1°С-аар хүйтэн байлаа.
Агаарын хамгийн их температур: Бүх сумдын нутгаар +14°С ... +23°С байлаа.
Агаарын хамгийн бага температур: Бүх сумдын бусдын нутгаар -1.5°С ... -11.5°С байлаа.
Хөрсний хамгийн их температур: Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар +30°С ... +38°С, Улаангом суманд +43°С хүрч халсан байлаа. Хөрсөнд +40°С ба түүнээс дээш дулаарсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 2 өдөр байлаа.
Хөрсний хамгийн бага температур: Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар -1.1°С ... -15.0°С байлаа.
Хур тунадас: Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий сумдын нутгаар 0.0-4.6 мм, Баруунтуруун, Түргэн, хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 6.4-16.2 мм, Малчин сумдын нутгаар 26,2 мм тунадас орсон байна.
10 хоногт орсон тунадасны хэмжээ Наранбулаг, Завхан, Давст, Сагил сумдын нутгаар ОЖД-аас бага, Ховд, Өмнөговь, сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхины их хурд: Өндөрхангай, Наранбулаг, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Түргэн сумдын нутгаар 17-21 м/с, Малчин, Тэс, Өлгий, сумдын нутгаар 14-17 м/с, бусад сумдын нутгаар 7-12 м/с хүрч салхилсан байна.
10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо эдгээр сумдын нутгаар 1-3 өдөр байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд: Ихэнх сумдын нутгаар мал оторлох, хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохиромжгүй нөлөөлсөн ч ажил саатаагүй, ихэнх сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ХААЦУ-ын салбар