Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ АРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2018 ОНЫ АРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 5 градус хүйтнээс 2градус дулаан байжээ. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 4- 15 градус дулаан, шөнөдөө хамгийн бага температур 6-16 градус хүйтэн байсан.
Хөрсний температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 5 градус хүйтнээс 3 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 8-22 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 8-17 градус хүйтэн байсан.
Хуртунадас (Precipitаtion) : Энэ арав хоногт Нийт нутгаар 99.9 мм хур тунадас орсоноос хамгийн их тунадас Малчин 16.4 мм, Баруунтуруун 14,2мм, Түргэн 14,1мм, Улаангом 11,6мм, Цагаанхайрхан 9,5мм, Хяргас 8,9мм, Зүүнговь 8,7мм, Тэс 4,7мм, Өмнөговь 3,8мм, Өндөрхангай 2,9мм, Зүүнхангай 1,7мм, Давст 1,5мм, Өлгий 1,0мм, Сагил 0,7мм, Ховд 0,2 мм тунадас орсонбол бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. Үүнд: Наранбулаг, Завхан сумуудад хур тунадас oроогүй байна.
Салхи (Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Завханд 20м/с, Наранбулаг сум 19м/с, Малчин 18м/с, Бөхмөрөн 16 м/с, Улаангом, Өмнөговь 14 м/с, Ховд, Баруунтуруун, Өлгий, Түргэн, Цагаанхайрхан сумуудад 12м/с хүрч шороон шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 5-11 м/с салхитай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, ганц нэг сумуудад мал хээлтүүлэх ажил явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний ногоо борлуулах ажил явагдаж цагагаарын байдал тохиромжтой байлаа.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Нийт нутгаар 99.9мм хур тунадас орсон байна.
- Ихэнх сумдаар салхи шуургатай. Салхины их хурд 5-20м/с хүрсэн.
Тойм мэдээ бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч П.Эрдэмдэлгэр
2018 оны 11 дүгээрсарын 2