Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХАА-Н ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
/2018 оны 04 дүгээр сарын 02-р арав хоног/
Агаарын дундаж температур: Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 1,5...5,5 градус Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар 5.6...9.5 градус, Нийт нутгаар ОЖД-аас дулаан байлаа.
Агаарын хамгийн их температур: Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 11.0...15.0 градус дулаан, бусад сумдын нутгаар 16.0... 20.0 градус дулаан байна.
Агаарын хамгийн бага температур: Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Түргэн, Ховд сумдын нутгаар -2.0...-5.0 градус, бусад сумдын нутгаар -6.0...-9.0 градус хүйтэн.байлаа.
Хөрсний хамгийн их температур: Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын нутгаар 16.0...29.0 градус дулаан, бусад сумдын нутгаар 30.0…43.0 градус дулаан байв.
Хөрсний хамгийн бага температур: Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар -4.0...-9.0 градус, бусад сумдын нутгаар -9,1...-14,0 градус тус тус хүйтэн байлаа.
Салхи: Өндөрхангай, Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Наранбулаг, сумдын нутгаар салхи түх зуур 16-20м/сек буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар салхи түр зуур 12-14м/сек хүрч салхилсан бусад нутгаар ихэнх хугацаанд 7-9 м/сек салхитай байсан байна. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Өндөрхангай, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Наранбулагс сумдын нутгаар 5-10 өдөр, бусад сумдын нутгаар 3-5 өдөр байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Завхан, Ховд сумдын нутгаар хур тунадас ороогүй, , Малчин, Баруунтуруун, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-5 удаа 6,6-12,9 мм, бусад сумдын нутгаар 0,1-6,5 мм тунадас унасан байна. Өндөрхангай, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Наранбулаг, Түргэн сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамал: Малчин, Баруунтуруун, Түргэн, Хяргас сумдын нутгаар агийн цухуйлт ажиглагдсан.Малчин сумдын нутгаар ширэг улалжийн цухуйлт, Өндөрхангай сумдын нутгаар ерхөгийн цухуйлт, Өндөрхангай, Тэс, Улаангом, Сагил, Хяргас, Өмнөговь, Зүүнговь, Наранбулаг, Өлгий, Түргэн нутгаар хялганы цухуйлт тус тус ажиглагдасан. Бусад сумдын нутгаар бэлчээрийг ургамал цухуйлтгүй байна.
Царцаа: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
ХАА-н үйлдвэрлэлд: Энэ 10 хоногт ихэнх сумдын нутгаар хөөвөр хялгас авах ажил үргэлжилж байна. Эдгээр ажилд цаг агаар тохирожмгүй нөлөөлсөн боловч дээрх ажлуудад хүндрэл учруулаагүй байна. Ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд зэрэг.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер.................... Ж.Цагаанхүү