Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017.08.11
Температур: Агаарын температурын дундаж Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Зүүнхангай, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 15-18 градус, бусад нутгаар 19-22 градус дулаан ба Өндөрхангай, Малчин, Тэс, Зүүнхангай, Наранбулаг, Сагил, Ховд, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 1,6-2,8 градусаар дулаан байлаа.
Их температур: Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 25-29 градус, бусад сумдын нутгаар 30-34 градус хүрч, ихэнх нутгаар 30 градусаас давж 1-6 өдөр халсан байна.
Бага температур: Завхан, Давст, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Түргэн, Ховд, сумдын нутгаар 9-12 градус, бусад сумын нутгаар 4-8градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын их температур: Наранбулаг сумдын нутгаар 68градус, Малчин,Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Өлгий,Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар 54-59 градус, бусад сумдын нутгаар 48-53 градус хүрч, хөрсний гадарга дээр 40 градусаас давж нийт нутгаар 7-10 өдөр халсан байна.
Хөрсний гадаргын бага температур: Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Түргэн, Ховд сумдын нутгаар 7-11 градус, бусад сумдын нутгаар 2-6 градус дулаан байлаа.
Хур тунадас: Малчин, Давст сумдын нутгаар 21,4-28,7мм, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 10,7-17,0мм, бусад сумдын нутгаар 3,0-5,8мм бороо 2-5 өдөр орсон ба Зүүнхангай, Ховд сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Өндөрхангай, Малчин, Улаангом, Өмнөговь, Завхан, Давст, Наранбулаг, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага бороо орсон байна.
Салхи: Борооны өмнө зарим нутгаар салхи түр зуур ширүүсч 17-23 м/с, бусад хугацаанд ихэнхи нутгаар 10-15 м/с байлаа. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 1-8 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал: Энэ арав хоногт Өндөрхангай суманд ерхөг, хялгана цэцэглэлт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй ерөнхийдөө ургамал хатаж, ургалт саатсан байдалтай байна. Өндөрхангай, Малчин, Улаангом, Давст, Зүүнхангай, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ургамлын өндөр 1-6см, бусад сумдын нутгаар 7-11 см, Тэс сумдын нутгаар 15см өндөртэй буюу өмнөх 10 хоногоос Баруунтуруун, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Сагил сумын ургамлын өндөр 1-4 см-ээр буурсан, Малчин, Өмнөговь, Өлгий, Хяргас, Цагаанхайрхан сумдын ургамлын өндөр өөрчлөлтгүй байна.
Хур бороо орсон боловч, халуун хуурай өдрүүд их, хуурайшилтай байсан тул ургамлын ургалтанд таатай нөлөөлсөнгүй. Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удааширч гандаж хатах, ургалт зогссонг байдалтай, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Наранбулаг, Өлгий, Ховд сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, иш навч нь хатсан зэргээс мал ногоонд цадахгүй, бэлчээрлэлт муутай байна.
Гангийн үнэлгээ: Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу аймгийн бэлчээрийн байдлыг үнэлж үзэхэд Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Хяргас сумдын нутгаар гантай, Малчин, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Ховд сумдын нутгаар гандуу байна.
Таримал ургамал: Баруунтуруун сумын нутгаар улаан буудайн ургалт 8-р сарын 10-ны байдлаар аарцан бололтын үе шатандаа, ургалтын байдал сайн байна. / Ажиглалт судалгааг усалгаатай талбайд хийдэг /
Царцаа: Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумын уулархаг хэсгээр царцаа ихээр олширч ажиглагдаж 1м2 талбай дахь дундаж тоо 18-38ш хүрсэн ба ХАА-н цаг уурын байнгын ажиглалтын талбайд ихэнхи нутгаар 1м2 талбайд 2-6ш тоологдсон ба сибирийн, тоонолжилт, бараан далавчит царцаа, азийн цоохор, нүүдлийн царцаа, голио тархалттай байгаа нь бэлчээрийн өвс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Мал оторлох, нүүдэллэх, төмс, хүнсний ногооны усалгаа хийх зэрэг ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалангийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж.Цагаанхүү