Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Өнгөрсөн 10 хоногийн цаг агаарын байдал
Температурын хувьд: Увс аймгийн нутгаар өнгөрсөн 10 хоногт агаарын дундаж температур Өндөрхангай, Малчин, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнхангай,Өлгий, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 8-11 градус, бусад нутгаар 12-15 градус дулаан. Агаарын температур Увс нуур, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. Харин хөрсний гадаргад ихэнхи нутгаар хөрсний дундаж температур 15-20 градус дулаан байлаа.
Тунадас : Өмнөговь, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Цагаанхайрхан сумдад 3,0-6,4мм, бусад нутгаар 0,0-1,7мм тунадас 1-5 өдөр орсон. Давст, Зүүнговь, Зүүнхангай сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхи: Өмнөговь, Завхан, Наранбулаг сумдад салхи 15-17 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан ба Өндөрхангай, Малчин, Улаангом, Баруунтуруун, Түргэн, Хяргас сумдын нутгаар 10-14м/с хүрч салхилсан бусад нутгаар салхи тогтуун байна.
Ургамал бүрхүүл: 2017 оны 04-р сарын 25 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн байна. Ургамлын өндөр 1-3 см байна. Ургамлын ургалтын байдал Өндөрхангай, Баруунтуруун,Өмнөговь, Давст, Ховд сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавж, мэрэгчид: Энэ арав хоногт бэлчээрийн хортон мэрэгч царцаа бүх сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж нийт нутгаар сайн байна.
Тойм бичсэн: ХАА-н цаг уурын инженер Ж.Цагаанхүү
2017.05.02