Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН 2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ
ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар Тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2017 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар: Hийт нутгийн 20 орчим хувьд хэвийн, 30 гаруй хувьд гантай, 40 гаруй хувьд гандуу байв. Энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын сүүлч хүртэл зуншлага муу 8 дугаар саргарсаар хур бороо орсон боловч, халуун хуурай өдрүүд их, хуурайшилтай байсан тул ургамлын ургалтанд таатай нөлөөлсөнгүй.Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
15% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
10% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
35% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
10% нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
30% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
/Бэлчээрийндаацынзураг, 2017 оны 8 дугаарсарын 22/.
Өөрөөр хэлбэл нутгийн 20 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутаг: Цагаанхайран, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Тэс, Завхан, Ховд, Хяргас, Зүүнхангай сумууд орж байна.
Бэлчээрийн даац ийнхүү ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх,отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна.
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
2017 оны 8 дугаарсарын 22-нд боловсруулав
Нэгтгэсэн: Увс аймгийн УЦУОШГазар