Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Увс аймгийн зуншлагын байдал
Увс аймгийн зуншлагын байдал
2018.09сар
Температур хувьд: Агаарын температурын дундаж Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 15-19 градус, бусад нутгаар 20-24 градус дулаан ба ОЖД-тай харьцуулахад 6 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 1,3-7,0 градусаар дулаан, 5 болон 7 дугаар сард ихэнхи нутагт ОЖД-аас орчим ба 1,4-4,1 градусаар дулаан, харин Өндөрхангай, Тэс,Завхан, Давст, , Цагаанхайрхан, Сагил, Ховд, Наранбулаг ОЖД-аас хүйтэн байлаа.
Их температур: Тэс, Улаангом, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг сумдын нутгаар 34-38 градус, бусад сумдын нутгаар 30-34 градус хүрч, нийт нутгаар 6 болон 7 дугаар сард 30 градусаас давж 6-16 хоног халсан байна.
Хөрсний гадарга дээр өдөртөө 5 дугаар сард нийт нутгаар 50-58градус 6 болон 7 дугаар сард ихэнхи нутгаар 53-58 градус, тал хээр, говийн сумдын нутгаар 59-64 градус хүрч, хөрсний гадарга дээр 40 градусаас давж нийт нутгаар 6,7 дугаар сард 22-30 хоног халсан байна.
Хур тунадас: 5 дугаар сард ихэнхи нутгаар олон жилийн дундажийн орчим ба түүнээс бага, 6 сард нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, 7 сард ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба ахиу бороо орсон байна.
Салхи: Салхины хурд 5-7 дугаар сард Завхан суманд 40м/с, Өндөрхангай,Малчин, Баруунтуруун, Өмнөговь суманд 25-27м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Борооны өмнө зарим нутгаар салхи түр зуур ширүүсч 19 -22 м/с, бусад хугацаанд ихэнхи нутгаар 14-18 м/с салхилсан байлаа. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн ихэнхи сумдын нутгаар 5 дугаар сард 15-30 хоног салхилсан байлаа.
Бэлчээрийн ургамал:
Энэ зун нутгийн бэлчээрийн ургамлын ургалт энэ жил ихэнх нутагт зуншлага оройтож гарсан ургамлын ургалт, гарц сайн байгаа ч бороо хур их орсон газраар шарилж, таана, хөмүүл зонхилсон тул нийт нутгаар зуншлагын байдал сайн гарахад нөлөөлсөн байлаа.
6 дугаар сарын сүүл 7 дугаар сар гарсаар олон хоног хур бороо ихтэй тунадас нь газрын хөрсөнд чийг болж ургамлын ургалтанд нөлөөлөх нь тун тайтай байлаа. Агаарын температур 30-35 градус хүрч халав. Энэ хугацаанд хөрсөн дээр 59.0-64.0 градус хүрч халсан байна
Зуншлагийн байдал: 2018 оны 08 дугаар сарын 20-ны байдлаар Увс аймгийн нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд гандуу дунд зэрэг байна.
Хэвийн байсан газрууд:
Өндөрхангай, Тэс, Өлгий, Завхан, Зүүнхангай, Давст, Хяргас, Бөхмөрөн, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Малчин сумын нийт, Түргэн, Сагил, Өмнөговь, Ховд, Наранбулаг сумдын зарим нутаг.
Гандуу байсан газрууд:
Тариалан, Улаангом сумын ихэнх, Өмнөговь, Түргэн, Сагил, Наранбулаг сумдын баруун болон говийн хэсэг орж байна.
Увс аймгийн Ус Цаг уур Орчны Шинжилгээний Төв
Хөдөө аж ахуйн цаг уурын салбар