Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
зудын эрсдлийн мэдээ
УВС АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН
зудын эрсдлийн мэдээ
Увс аймгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (нэн их 15%, их 25%, дунд зэрэг 30%), 30 гаруй хувьд (Бага 25%, хамгийн бага 5%) нь бага эрсдэлтэй гарлаа. Үүнээс Завхан, Малчин сумдын ихэнх, Зүүнхангай сумын Баянгол баг, Зүүнговь сумын баруун өмнө болон өмнө, Цагаанхайрхан сумын хойд, Баруунтуруун сумын баруун, баруун өмнөд, Наранбулаг сумын Хужирт баг, Ховд сумын Ачит, Халиун булаг багийн ихэнхи, Тариалан, Улаангом, Тэс, Хяргас, Түргэн сумын зарим нутгаар нэн их, их эрсдэлтэй гарсан байна. Бусад нутгаар дунд зэрэг буюу бага эрсдэлтэй байна. Цаашид цас орж, цаг агаар хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл өндөртэй байгаа тул эртнээс мал сүргийн тоог бууруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвс тэжээлийн нөөцөө сайжруулах, татан байршуулах, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сум багуудын малыг хил залгаа сумдад отроор оруулж өвөлжүүлж, хаваржуулах ажлыг аймаг, сумдын удирдлагууд анхааралдаа авч ажиллахыг зөвлөж байна.