Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 06 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2024 оны 06 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чигж-Өндөрхангай, Гэдрэг – Малчин, Хариг-Сагил, Боршоо-Боршоо, Билүү-Хяргас, Баруунтуруун-Баруунтуруун, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Сагил-Сагил, Түргэн-Түргэн, Намир-Хар ус, Тэс-Тэс, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Увс нуур-Улаангом, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний 19 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 06 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Чигж-Өндөрхангай |
|
|
2.8 |
0.08 |
0.005 |
0.002 |
2 |
Гэдрэг-Малчин |
9.34 |
2.58 |
1.6 |
0.14 |
0.017 |
0.006 |
3 |
Хариг-Сагил |
9.26 |
1.88 |
0.9 |
0.06 |
0.002 |
0.004 |
4 |
Боршоо-Боршоо |
9.11 |
2.98 |
1.4 |
0.06 |
0.010 |
0.016 |
5 |
Билүү-Хяргас |
8.05 |
2.09 |
3.8 |
0.07 |
0.008 |
0.012 |
6 |
Баруунтуруун-Баруунтуруун |
9.11 |
2.51 |
2.0 |
0.05 |
0.005 |
0.008 |
7 |
Торхилог -Давст |
8.64 |
2.83 |
1.1 |
0.12 |
0.002 |
0.003 |
8 |
Хандгайт-Давст |
7.54 |
2.83 |
4.7 |
0.18 |
0.007 |
0.011 |
9 |
Увс нуур-Давст |
6.75 |
2.36 |
12.6 |
1.73 |
0.005 |
0.006 |
10 |
Сагил-Сагил |
|
|
1.1 |
0.16 |
0.002 |
0.004 |
11 |
Түргэн-Түргэн |
|
|
0.5 |
0.08 |
0.002 |
0.005 |
12 |
Намир -Хар ус |
|
|
2.0 |
0.06 |
0.003 |
0.016 |
13 |
Тэс-Тэс |
8.32 |
2.04 |
0.8 |
0.09 |
0.003 |
0.010 |
14 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
8.79 |
2.67 |
2.5 |
0.08 |
0.002 |
0.005 |
15 |
Хархираа-Тариалан |
|
|
1.9 |
0.21 |
0.012 |
0.029 |
16 |
Гашуун /дээд/ |
8.01 |
2.04 |
2.2 |
0.12 |
0.008 |
0.016 |
17 |
Гашуун /доод/ |
7.69 |
2.36 |
2.5 |
1.41 |
0.025 |
0.047 |
18 |
Увс нуур-Улаангом |
7.22 |
2.20 |
11.0 |
1.70 |
0.002 |
0.008 |
19 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
11.0 |
0.38 |
0.002 |
0.036 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Голуудын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байлаа. Чигж гол Өндөрхангай, Билүү гол Хяргас, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.6-1.7 дахин, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 2.8 дахин, нитритийн азот /NО2/-ын агууламж ХА-аас 1.2 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Улаангом, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгүүдээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 3.5 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.6 мгО/л буюу ХА-аас 1.3 мгО/л-ээр их, Увс нуур Улаангом хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 3.4 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.0 мгО/л буюу ХА-аас 1.1 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас 2.4 дахин, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгийн орчим перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.0 мгО/л буюу ХА-аас 1.1 мгО/л-ээр их, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.1 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2024 оны 6 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Гэдрэг – Малчин, Хариг-Сагил, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Торхилог-Давст, Сагил-Сагил, Түргэн-Түргэн, Намир-Хар ус, Тэс-Тэс, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан, Гашуун /дээд/ хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Хандгайт-Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат, Гашуун /доод/ хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн болон нитритийн азот, Увс нуур – Давст, Улаангом, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фтор, перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ